x

Ц.Төрхүү: ”S’Outlet” дэлгүүрийн таван давхар барилгыг дотроос нь нурааж байна

”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ц.Төрхүү:

-"Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлчүүд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан.

Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн агуулахуудыг буулгасан юм. Одоо таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн.

”S’Outlet” дэлгүүрийн дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны инженерийн хангамжийг зогсоолоо. Мөн дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үеийн хооронд шар усны үер болох магадлалтай гэсэн учир үерийн далангийн сувагчлалыг хийж байна.

Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар өндөр болж, үерийн далан суваг бүрэн ажилладаг. Үерийн даланд байгаа бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод бургас байх ёсгүй. Сэлбэ, Туул голын үерийн даланд мод байдаг учир авахаас өөр аргагүй, гаднын орны үерийн далангийн сувагт мод байдаггүйг харсан байх.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүссэн. Эдгээрийн мөсийг хагалж, зөөж байна. Мөсийг шилжүүлэн байршуулахгүй бол халиа тошин ихсэж, үер гамшиг болох магадлалтай. Өнөөдрийн байдлаар 12,000 метр.куб мөсийг зөөхөөр ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    Авилгал хороолол дээр очоод л боогдоно ш дээ. Тэнд ноднин ус боогдоод үер болсон шүү дээ. Мэргэжлийн инженер алга уу. Үнэхээр чадвартай хүн олдохоо больсон юм байх даа. Хуучны Орост төгссөн чадвартай хүмүүсээс зөвлөлгөө аваач ээ
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 13 цаг 25 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 0 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 15 цаг 39 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 цаг 49 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 15 цаг 56 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 16 цаг 57 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 0 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 4 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 17 цаг 8 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 17 цаг 13 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 17 цаг 16 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 19 цаг 42 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 19 цаг 48 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 19 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 0 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 20 цаг 8 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 11 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 20 цаг 16 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 20 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top