x

Зуд & Хүнсний хувьсгал

Албаны мэдээ: Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэв. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү хүнд тусав гэхчлэн.

Үнэхээр Монголын хөдөө гамшгийн байдалд байна. Их цас хөдөөг даржээ. Яалт ч алга. 2009-2010 оны зуднаар 5-6 сая мал хорогдсон гэсэн албан бус тоо явж байна. Одоогоор хоёр сая давсан (25-ны өдрийн байдлаар) мал осгожээ. Нэмэгдэх ч байх.

Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү. 

Малчид ба “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хоёр талаасаа ямар их холбоотой вэ гэдэг нь л энэ өдрүүдэд харагдаж байна гэж би хэлэх гээд байна. Ямар холбоо? 

Эх орныхоо хүнс, тэжээл, экологи, хөрс, усыг хайрлаж гамнах, арвижуулах бүх нийтийн үйлсэд малчид маш чухал, бүр голлох үүрэгтэй гэж би боддог. Тэд эх орноо малын бүтээгдэхүүн, юуны өмнө органик мах сүүгээр хангадаг л юм бол мал сүргээ өвөлд нь, зуданд нь, цасанд нь бэлтгэх учиртай юм. Малчны цуцалтгүй ба бүтээлч хөдөлмөр илт дутаж байгаа нь харагдлаа. Малчдыг сөхөрч унатал нь ажиллуулах тухай биш, тэд жигд хэмнэлтэй, төлөвлөгөөтэй, бүтээж босгож, шинийг сэдэж ажиллана, тэр нь өөрсдөд нь аз жаргал болно гэсэн утгаар хэлж байна. Сонирхолтой, арчаатай амьдармаар байна. 

Мал Төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн эцэг хуулийн заалт бол Төр-засаг хамаг малыг нь харж хамгаална, зуд, эрсдэлээс аварна гэсэн шууд утгаар хэлэгдээгүй юм. Маш ерөнхий утгаар, бүр гүн ухаан-иргэншил соёлын агуулгаар хэлэгдсэн юм. Монгол эх орон гэсэн санаа цаана нь байдаг юм.

Яг үнэндээ бол Монголын хөдөөд бүх мал хувийн өмчийн мэдэлд байна. Маргашгүй ганц үнэн байна: тэд (малчид) малаа 100% хувьчилж аваад эзэмшиж буй юм. Бэлчээр талбай нь ч хэрэг дээрээ хувийн өмчийн хэлбэрт байна. Иймд малчид маань жилийн дөрвөн улирлын турш мал сүргээ аривлах, гамнах, чанаржуулах, XXI зууны дэлхийн хөгжлийн хурданд тохируулж хөгжүүлж байх үүрэгтэй юм. Энэ үүрэг нь мартагдсан, төрийн үүрэгтэй хутгалдсан, цаг зуурын шинжтэй болчихсон учраас ЗУД нүүрлэчихлээ гэж би үздэг.

Цаг зуурын гэдэг нь хөдөөгийн ажил амьдралын хэмнэлийг нь би шүүмжлэхдээ тийм үг сонгочихлоо. Хэрэв цас зуд тохиогоогүй бол, урин дулаанаараа байсансан бол Монголын цагаан сар үргэлжилсээр Мартын 8-ны баяртай залгадаг, залгуулаад цэргийн баяр болж үргэлжилдэг нь худлаа биш шүү дээ. Хөдөөд хавтгайдаа тэмдэглэж байхтай бишгүйдээ тааралдсан даа. Хурдан морины өвлийн уралдаанууд гэх мэт найр цэнгүүн бас тасрахгүй.

Тэгэхлээр энэ жилийн зуд энэ бүхнийгээ түр азнаад мал сүрэг, тэр дундаа өвлийн бэлтгэлдээ онц ихээр анхаарах ёстойг сануулах болтугай!

Мал-Малчид & “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” сэдэв рүүгээ эргэн оръё. Малчин өрх бүр, хот айл бүр “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салаа салбар баазууд болох ёстой юм. Мах сүүгээ дээд зэргээр бэлтгэж боловсруулж, смарт болгож, хот суурингийн иргэдэд худалдах, эсвэл хөдөөдөө хэд хэдээрээ нийлж хоршоод жижиг аж ахуй болж зохион байгуулагдаад хөдөөдөө бирж байгуулж малын мах, сүү, арьс ширээ борлуулах, экспортод гаргах шаардлага зүй ёсоор тулгарсныг ЗУД хэлээд өглөө. Ганц ганцаараа уулын мухар сахиж өвөлжөөд хэдэн малаа тойлоод нэмэргүй юм байна. Өвөлжөөндөө дулаан орон сууц, малын дулаан хашаа саравч, агуулах бааз (өвс тэжээлийн) байгуулчихсан мянгат малчид байнаа, гэхдээ цөөхөн байна. Олшруулах хэрэгтэй. 

Өвөл цас зуданд огт ажрахгүй өвөлжиж байгаа аймаг, сумд ч байна. Тэдний туршлагыг нийтээр нь түгээх хэрэгтэй мэт.

Хөдөөд өвөлжөө гэж ийм ийм ҮЛГЭР ЖИШЭЭ ЦОГЦОЛБОР байдаг гэдгийг одоо загварчлаад Төрөөс дэмжээд хэд хэдэн зудтай аймагт шууд байгуулчихмаар санагдана. Цогцолбор гэдэг нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын өнцгөөс хэлэгдэж байгаа юм. Тэнд нь малчдын тухтай өвөлжих дулаан сууцнаас гадна, байгалийн чулуун хашаа (одоо ямар ч материалаар хийчихэж болно доо), саравч, хүлэмж, агуулах, бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех, үйлдвэр байж болно. Тийм цогцолбор дотроо өвлийн зуданд айдасгүй өвөлжиж болно. Үлгэр жишээ цогцолбор гэсэн санаа цухуйлгалаа. Хэлэлцээрэй.

Хүнсний хувьсгалд нэмэртэй байж болох өөр нэг санаа байна. Намартаа мал заазлах кампанит ажил өрнүүлдэг болмоор байна. Өвлийн цас зудыг давж чадахгүй гэж үзсэн давжаа, хөгшин малаа намар заазлаад хүнсний нөөцөд авчихаад түүнийгээ өвөл, хаваржингаа борлуулчихаж болмоор санж. Энэ олон арван сая малаас заазанд явах нь маш олон сая байж таарна. Заазны дараа дан ашиг шимт мал үлдэнэ. Хэдэн жилийн дараа давжаа биш мал өснө. Заазлагдсан малын мах хаашаа шингэхийг хүнсний хувьсгал заагаад өгнө. Экспортонд гаргаж болно. Малын амьсгаанаас бусдыг нь экспортолдог гэх гадаадын туршлагаас суралцвал ямар вэ?

Монгол хүн үхсэн малын мах иддэггүй гэсэн яриа хөөрөө их газар авлаа. Үнэхээр олон саяараа осгоод үхчихвэл яах вэ гэдэгт Төр-засаг, мэргэжлийн яам, мал эмнэлгийн ба мал аж ахуйн хүрээлэн, эрдэмтэд хариултаа бэлтгэнэ үү! Бүгд сэтгэнэ үү!

Нэг үгээр асар их мах хөлджээ л гэсэн үг шүү дээ. Даян дэлхий өлсгөлөнгийн аюулын өмнө тулж ирсэн тухай дэлхийн хамтын нийгэмлэгт бишгүй дээ ярьдаг. Арга зам хайдаг. Өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутаг, улс үндэстэнд энэ их мах хэрэг болдог бол олон улсын хүмүүнлэгийн төслүүдийн шугамаар гадагшлуулах арга чарга байж болох уу? Өлсгөлөнгийн аюулын эсрэг хандив болгох санаа юм. 

Нөгөө талаасаа манай улс асар их нутагтай тулдаа сая сая сэг зэмээ шингээчихдэг гэдэг ойлголтоосоо ерөөсөө салбал ямар вэ? XXI зууны шинжлэх ухааны эрин үед осгож үхсэн малын сэг зэм, эвэр туурай, арьс үсийг боловсруулах арга техник, технологи, хоргүйжүүлэх бодис өөр юу ч юм бүтээсэн байгаа даа. Осгож үхсэн малаас малын тэжээл, бордоо гаргаж авсан туршлага ч байх шиг дуулддаг. 

Энэ зудны дараачаас “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын аймгийн салбарууд нэн яаралтай дараахи ажлыг хиймээр байна. Юуны өмнө зуданд нэрвэгдсэн малчдыг энэхүү хувьсгалт хөдөлгөөнд элсүүлмээр байна. Тэднийг эргэж малжуулах ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран хиймээр байна. Төллөх мал зээлээр өгч маллуулан төлийн тодорхой хувийг аймгийн “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салбарын мэдэлд тусгай фонд болгож тусад нь үржүүлмээр байна. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын торгон сүрэг бий болгосон ч яадаг юм. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын мал ба малчид гэж тусад нь онцгойруулан гаргаж сурталчилсан ч болох мэт. Тэгж алдаршуулбал ямар вэ?

Монгол орны бүх малчид, малчин өрхүүдийг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д татан оролцуулах аян, кампани, сарын ажил (малчид хүнсний ногоо, малын тэжээл тариалах гэх мэт), энэ чиглэлийн хавар зуны сургалт, намрын тэжээл бэлтгэх уралдаан аяныг төлөвлөгөө зохион байгуулалттай өрнүүлж, нийт малчдаа өргөнөөр татан оролцуулмаар байна. Сургалтууд олон чиглэлээр нэн чухал байна. Малчдыг гэгээрүүлэх хэрэгтэй. Сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй болсныг ЗУД харууллаа. 

Хойтон хавар гэхэд малчид маань мах сүүнээс гадна хүнсний ногооны наад захын жижиг хүлэмжтэй, талбайтай, зундаа ургадаг халиурдаг бүх өвсөө (нийслэл, аймгийн төвүүдийн саад цэцэрлэгүүдийн бүх өвс!) хадаад хураагаад авчихсан, нөөцөлчихсөн, нураад уначихсан өвөлжөө хаваржаагаа засаад сэлбээд хүн малдаа ээлтэй болгочихсон байгаасай гэж ерөөе! Зуд том сануулга боллоо!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 48 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 52 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 52 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 54 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 55 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 56 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 58 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 59 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 2 цаг 5 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 15 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 29 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 32 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 46 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 40 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 58 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 59 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 59 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 59 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 4 цаг 0 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 4 цаг 3 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top