x

Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 малчин өрх байна

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000.9000 /хоёр сая есөн мянга/ мал хорогдсон дүнтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд нэг тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн бараа материал ирсэн.

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Орон нутагт ажиллаж буй Засгийн газрын долоон ажлын хэсэг өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагаас 72,462 өрхийн нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнээс өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байна. 

Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн хүчин зүйлээс болж малын хот, ойролцоох газрууд цасан дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан. 

Нийт 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй 2,032 малчин өрх байгаа. Тухайн малчин өрхүүдэд туслах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч, техник хэрэгслийг маргаашаас эхэлж ажиллагаанд оролцуулна. 

Мөн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэлтэй 14 аймгийн 74 суманд ажиллагаа зохион байгуулж, 2,748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газарт зам гаргаж, 1,778 тонн өвс тэжээл хүргэжээ. Нийлбэр дүнгээр 23,000 км зам талбайг гаргасан. 

Аймгийн Засаг дарга, гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс малчдадаа зориулж 17.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 21 аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хуваарилан олгосон" хэмээн танилцуулав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 43 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 52 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 3 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top