x

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна.

Улаанбаатар хотод нөхцөл байдал нь хүндрээд буй асуудлуудтай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.

2023 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 427,184 тоо толгой мал байна. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Улаанбаатар хотод олон жилийн дунджаас 2-3 дахин их хэмжээний цас орж, 17-19 см цасан бүрхүүл тогтсон. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийслэлд 1168 тоо толгой мал хорогдоод буй тул мал бүхий айл өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 223 тонн өвс тэжээлийг бэлтгээд байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо болсон дэлбэрэлт, гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртсөн. Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-т танилцуулахаар ажиллаж буй юм.

Мөн дээрх эрсдэл, осол, аюулт үзэгдлүүдтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээг боловсруулж, төлөвлөөд байна. Тодруулбал,

  • Барилга байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх дүгнэлтэд үндэслэн шугам сүлжээг засварлах
  • Гал түймэрт өртсөн тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшлын нөхөн олговрыг холбогдох хууль тогтоомж батлагдсаны дараагаар шийдвэрлэх
  • Барилгын стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгагдсан үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх
  • Далан сувгийн засвар үйлчилгээг гүйцэтгэх
  • Үерийн эрсдэлтэй бүсийг чөлөөлөх
  • Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал бүхий айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 56 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 8 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 3 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 21 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 28 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 50 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 58 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 21 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top