x

Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай, Солонготын давааны зам халтиргаатай байна

Цас их хэмжээгээр орсон чиглэлийн замын нөхцөл байдлын талаар орон нутгийн замд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид zoom-ээр холбогдож мэдээлэл өгсөн юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч, дэслэгч н.Наранбаатар "Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай, зүүнээс баруун чиглэлийн авто замын хөдөлгөөн сийрэг байна. Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна" гэв.

Ховд аймгийн Булган сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч: Ховд-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар тэнгэр бүрхэг, цаг агаар тогтуун ч замын зорчих хэсэг халтиргаа гулгаатай байна.

Ховд АЗЗА компани дөрвөн тээврийн хэрэгсэл, 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Бодонч-Улаан даваанаас улсын хил хүртэл 311 км замыг цэвэрлэж, хөдөлгөөнийг нээсэн.

Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатах тослох материалын нөөцийг хангаж, болгоомжтой явахыг зөвлөе.

Булган сумын онцгой комисс төв замаас малчны хот руу явах замын хөдөлгөөнийг нэмж байна. Цаг агаарын нөхцөл хүнд байх үед очих газраа олохгүй, төөрсөн гэх дуудлага их байлаа. Одоо хэвийн болсон.

Завхан аймгийн Тэлмэн сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч, дэслэгч н.Дэмчигноров: Одоогийн байдлаар Тэлмэн суманд бүрхэг, 31 хэмийн хүйтэн авто зам дагуу халтиргаа, гулгаатай байна.

Загастай, Солонготын даваа халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул жолооч нар хурдаа тохируулж явахыг анхааруулъя.

Цас бага орсон замаар жолооч нар их давхиж байна, хурд хэмжиж байгаа. Загастайн давааны халтиргаа гулгааг цэвэрлэж байна.

Тэлмэн сум чиглэлийн замыг цэвэрлүүлэх мэдэгдэл аймаг руу явуулсан. Орон нутгийг зорихоосоо өмнө замын нөхцөл байдлыг судалж байхыг зөвлөе. Жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил их гаргаж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: Цаг агаарын байдал хүнд байгаа энэ хоногуудад онцын шаардлагагүй бол холын замд явахыг байхыг зөвлөе. 

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Холд замд явах бол туулах чадвар сайтай машинаар явах, зорчигчдыг дулаан хувцаслах, шатах, тослох материалын нөөцөө хангаарай.

Онцгой байдлын байгууллагад ирсэн дуудлагыг аваад үзэхээр суудлын машин төв замаас гараад сум, багийн төв рүү явж байгаад цасанд суусан дуудлага зонхилж байна. Ийм эрсдэлтэй байдалд орохгүй байхыг анхааруулъя.

Орон нутгийн замд гарч байгаа ослын гол шалтгаан гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх үйлдэл байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 14 цаг 18 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 53 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 16 цаг 32 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 цаг 42 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 16 цаг 49 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 17 цаг 50 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 53 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 57 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 18 цаг 0 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 18 цаг 6 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 цаг 9 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 20 цаг 35 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 20 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 20 цаг 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 21 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 21 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 21 цаг 16 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top