x

“Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг энэ сонгуулийн фокус

“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм. Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль том тойрогт явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Нэр дэвших хүсэлтэй хүмүүст энэ “олон тоо” л итгэл найдвар өгөөд байх шиг байна. Тойруулалгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвшээд гишүүн болоод ашиггүй л болчихоод байгаа шүү. Өмнөх УИХ-ын гишүүд шиг даргын дархан эрх эдлэхгүй. Зөвхөн хууль тогтоох үндсэн үүргээ л үг дуугүй биелүүлдэг гишүүн болно. Хуулийн өөрчлөлтийн зорилго нь ч тийм юм байна билээ. Мөн Ашиг сонирхлын хуульд “аймаар” заалтууд орж өөрчлөгдсөн. Хавь ойрынхон нь хяналтад орно. Байдгаа ухуулна. Бүх гар хөлөө тушуулна. Товчхондоо ийм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газар дээр л бүх зүйл төвлөрнө. Үндсэн хуулийн 2019, 2023 оны өөрчлөлтүүдийн үндсэн агуулга нь тэр. Тэгэхээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л гол ирэх сонгуулийн фокус болно. Нэг үгээр хэлбэл “Хэн Ерөнхий сайд болж ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг дээр илүү анхаарал тавигдахаар байна.

Парламентын засаглалтай улс орнуудад ч ийм туршлага дээр явдаг. Ерөнхийдөө Английн парламентаас эхтэй вестминстер, Герман маягийн Боннын загварын дагуу сонгуулийн дараахь төрийн хэлбэр бүрддэг. Эрх мэдлийн хуваарилалт ч гэж болно. Вестминстерийн загвар нь “Төрийн үйл ажиллагааны мөн чанар нь улс төрийн бодлого бөгөөд сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлнэ” гэдэг агуулгатай. Харин Боннын загвар нь “Эрх мэдлийг тэнцүү хуваарилдаг. Дүнд нь парламент дахь улс төрийн тэмцэл хязгаарлагдаж, Засгийн газар тогтвортой байдаг” гэсэн бодлоготой. Манай улсын намуудын төлөвшил, сонгуулиудын дараахь төрийн бүтцүүдээс харахад Вестминстерийн загвар хэрэгждэг. Гэхдээ зарим тохиолдолд, тухайлбал 2012 оны сонгуулийн дараа Боннын загвараар хуваарилалтыг хийснээр Засгийн газар улам хэврэг болж байсан түүх бий. Ерөнхийдөө аль ч загварын амьдралд буусан хэлбэр, улс орнуудын парламентын сонгуулийн дүнд “Засгийн газар яаж бүрдэх вэ, хэн тэргүүлэх вэ” гэдэг л хамгаас чухал нь болж ирсэн байдаг.

Сүүлийн үед жишээ болж буй 80-аад жилийн тэртээх Английн сонгуулийг дурдаж болох юм. Тухайн үед Англичууд Ерөнхий сайд Черчилльдээ сайн, маш их дэмждэг байв. Тэгсэн атал 1945 оны сонгуулиар намыг нь унагачихсан. Нам нь унасан учраас Черчилль буусан. Гэтэл англичууд сонгуулийн дараа “Черчилль хаачив” гэж гайхсан гэдэг. Ингээд таван жилийн дараах 1951 оны сонгуулиар “Черчиллийн нам мөн үү” гэж байгаад намыг нь дэмжиж гаргаж ирсэн. Тэгж түүнийг дахин Ерөнхий сайдаар томилуулах замыг гаргасан байдаг. Энэ нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглал ямар их үүрэг, нөлөөтэйг харуулж буй юм. Манайх одоо ялгаагүй. Ирэх зуны сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага ес дэх удаагийн УИХ-ыг сонгоно. Гэхдээ тэндээс тус сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газар байгуулагдана. Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр Засгийн газрын ажиллах чадамжийг нэмсэн. Түүнийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд хэн байх нь чухал болчихоод байгаа хэрэг.

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам бий. МАН, АН, ХҮН-ынхан өнөөгийн УИХ-ыг бүрдүүлдэг. Тэд намын дүрэмдээ сонгуульд ялбал хэн Ерөнхий сайд болохыг заасан байна. АН-ын Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн байдал. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна” гэж заажээ. Дүрмээрээ бол АН ялбал Лу.Гантөмөр, МАН бол Л.Оюун-Эрдэнэ, ХҮН нам ялах юм бол Т.Доржханд Ерөнхий сайд болохоор байна. Гэхдээ энэ нь хууль биш дүрэм. Заавал хэрэгжих ёстой хуулийн заалт биш гэсэн үг. Тэгээд ч манайд УИХ-ын сонгуулийн намын даргаас өөр хүнийг Ерөнхий сайдаар зарлаж байсан явдал бий. 2020 онд АН-ын дарга С.Эрдэнэ байсан ч сонгуулийн өмнөхөн “Хэрвээ АН сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлачихаж байв. Тиймээс яг иймэрхүү байдлаар намууд сонгуулийн дараахь Ерөнхий сайдаа зарлах магадлал өндөр байна. Яагаад гэвэл “Хэн, хэн УИХ-ын гишүүн болох вэ” гэхээс илүүтэйгээр “Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болж мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 7 цаг 23 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 7 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 7 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top