x

Зэвсэгт хүчний 100 гаруй алба хаагч 12 аймагт өвс тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэж байна

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгааг БХЯ-наас мэдээллээ.

  • Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэйгээр Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна.

  • Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 10 гаруй алба хаагч, 7 нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг гүйцэтгэж эхэллээ.

  • Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон найман цэргийн алба хаагч, дөрвөн техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна.

  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн найман алба хаагч, дөрвөн техниктэйгээр 14 тонн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд зургаан алба хаагч, хоёр техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний таван ангийн 13 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.

  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний гурван ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн дөрвөн алба хаагч, хоёр техниктэйгээр Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 14 цаг 22 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 57 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 16 цаг 36 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 цаг 46 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 16 цаг 53 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 17 цаг 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 57 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 18 цаг 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 18 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 18 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 20 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 20 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 20 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 57 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 21 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 8 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 21 цаг 13 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 21 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top