x

Хахууль авсан 11 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 2, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших 1 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 14 цаг 18 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 53 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 16 цаг 32 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 цаг 42 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 16 цаг 49 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 17 цаг 50 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 53 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 57 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 18 цаг 0 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 18 цаг 6 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 цаг 9 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 20 цаг 35 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 20 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 20 цаг 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 21 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 21 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 21 цаг 16 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top