x

П.Сайнзориг: Метроны барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан.

Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

Сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцлөө

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Тухайн байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.  

Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

-Тохижилт, тэр дундаа явган хүний замыг сайжруулахаар төсвийн тодотголд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг гадагшаа урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 56 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 3 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 21 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 28 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 50 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 58 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 21 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top