x

Мөрийтэй тоглоомчдоос авлига авсан гэх мөрдөгчийн хэргийг хаажээ

Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан үйлдэл олон нийтэд ил болсон ч хууль зөрчсөн алба хаагчдадаа арга хэмжээ авах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.

Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмж цагдаагийн ахмад болгосон.

Үүнийгээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбарлахдаа "Тухайн алба хаагч нь хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө цол нэмэх болзол хангасан байсан тул ийнхүү цол нэмсэн" гэдгийг хэлээд "Хэрвээ тухайн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цолыг нь хураах хууль, журамтай" гэж мэдээлсэн. 

Тэгвэл Г.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байна. 

Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 14 цаг 19 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 54 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 16 цаг 33 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 цаг 43 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 16 цаг 50 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 17 цаг 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 54 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 18 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 18 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 20 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 20 цаг 41 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 20 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 21 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 21 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 21 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top