x

Улаанбаатар хотоос Эмээлт, Чойр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Онцгой Байдлын шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Б.Ууганбаяр: 

-"Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас маш хүчтэй агаарын урсгал орж ирсэн. Үүний улмаас баруун бүс нутгийн аймгуудад цас орсон, шуургатай байлаа.

Үүний улмаас Онцгой байдлын газарт цасанд суусан гэх 16 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийлбэрээр 66 тээврийн хэрэгсэлд сууж явсан 366 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Одоогоор Говь-Алтай аймгийн Цогц сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Их-Тамир суманд цасанд суусан гэх дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байна.

Гэхдээ цаг үеийн байдал огцом өөрчлөгдөж байна. Хэдийгээр Ховд аймгийн гурван суманд иргэдийг аврах ажиллагаа зохион байгуулсан боловч дахин өөр иргэдээс дуудлага ирсэн.

Мөн найман иргэн ор сураггүй алга болсон гэх дуудлага манай албанд ирж эдгээр иргэнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Говь-Алтайд айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан болон долоон автомашины шил хагарсан гэх дуудлага ирсэн.

Ховд аймгийн урд чиглэлд хилийн зурвас дагуу их хэмжээний цас орсноос нэг бус айл цасанд дарагдсан байдалтай байгаа тул хилийн цэргийн штабаас техник хэрэгсэл ашиглана тэдгээр иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа ид өрнөж буй.

Цаг агаарын тогтворгүй байдалтай холбогдуулан Зам Тээврийн сайдын тушаалаар баруун тийш явах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал Улаанбаатар хотоос Эмээлт чиглэл болон Чойр чиглэлд хязгаарласан. 

Одоогоор Дархан болон Хэнтий аймгийн чиглэлд авто замын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Гэхдээ өнөөдөр Төвийн аймгуудыг дайрсан цасан болон шороон шуургатай байх тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд явахгүй байхыг зөвлөж байна" гэв.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 26 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 35 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 41 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 46 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 53 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 48 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top