x

Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж байна

Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсэн.

Дээрх шалтгаануудын улмаас шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам, Хархорин орчмын хөрсний усыг зайлуулж, Туул голд цутгах нэг насос бий. Ийм насосыг хотын дөрвөн талд хийх шаардлагатай гэж тооцоолон, судалж байна. Мөн Сэлбэ дэд төвд голын урсац тохируулах санг байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн" гэлээ. 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсэж байна. Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэхдээ зөвхөн аж ахуйн нэгжүүд хөрсний усыг гол цутгаснаас бус, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь халиа тошин, хөрсний ус нэмэгдэхэд нөлөөлж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    Өвөлжингөө өмхий утаанд утуулж утуулчихаад цас хайлахаар сайхан сэлээд усанд ороод авах юм бишүү үнэр танар гэж аймшиг аймшиг яаж амьдаруулаад бдн төр засаг эрүүл уушигтай нэгч хүн үлдэхээ блаа бүгд боронхид гэж айхтар сэвтэй уушигтай өмхий жорлон урссан ус туучаад элэгний шар өвчин гэдэсний нянбактертэй болоод дууслаа хэдэн бол улныхан чинь ОюунЭрдэнээ
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 14 цаг 19 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цаг 54 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 16 цаг 33 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 цаг 43 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 16 цаг 50 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 17 цаг 51 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 17 цаг 54 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 17 цаг 58 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 18 цаг 1 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 18 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 18 цаг 7 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 18 цаг 10 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 20 цаг 36 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 20 цаг 42 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 20 цаг 49 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 20 цаг 54 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 21 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 21 цаг 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 21 цаг 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 21 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top