x

С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давахад зарцуулна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.15/ вөлжилт хүндэрсэн аймгуудын талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Зудтай байгаа 250 гаруй сум, аймаг орон нутгуудад шуурхай штаб ажиллуулж, үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Бүх шатны төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажиллана. Хаваржилт хүндэрч, салхи шуурга, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч ирэх өдрүүдэд чангарах, цаашлаад шар усны үерийн эрсдэл өндөр байна.

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалхын тулд  авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодотгож, зохион байгуулалтаа сайжруулж ажиллана. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Аймаг сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэг үзүүлж зуд, хаврын эрсдлийг даван туулах, шаардлагатай удирдлагаар хангах шуурхай бүлгүүдийг зуд нүүрлэсэн аймгуудад томилж ажиллуулна.
  2. Улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахууныг хөнгөлттэй үээр нийлүүлнэ.
  3. Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн тулд хүн хүчийг нэмэлтээр дайчилж, зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид, төрийн болон бусад байгууллагуудын асуудал хариуцсан албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, айл өрхүүдийн хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал болоод түүнтэй холбоотой эрсдлүүдийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод холбогдох байгууллагууд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.  Энэ хүрээнд малжуулах ажил хийгдэнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч зохион байгуулна.
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Хаврын отор нүүдлийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлж ажиллах нь нэн чухал юм.  Малын эрүүл мэнд хүний болоод хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.
  7. Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана. Ялангуяа отор нүүдлээр явж байгаа, алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ хариуцан ажиллана.
  8. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
  9. Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлэх Өөрөөр хэлбэл, аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутагтаа шаардлагатай нөөцийг тогтмол нэмж бүрдүүлнэ.
  10. Аймаг орон нутгийн төсвийн давсан орлогыг зөвхөн хаврын хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, хохирлыг багасгах, малчдад зориулсан тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
  11. Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, эрсдэл бүхий газруудад айл өрх, албан байгууллагуудыг суурьшуулахгүй байх, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж ОБЕГ-ын дарга Л.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгөх шийдвэр гаргалаа.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 600.000 ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА

 УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон байсан бол өнөөдрийн байдлаар 600.000 орчим толгой мал хорогдсон байна.  Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим айл өрхүүд цасанд боогдсон, хязгаарлагдсан, зам гаргах шаардлагатай нөхцөл байдалд байна.

Мөн өнөөдрийн байдлаар 38 мянган км зам гаргаж тухайн айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх тооцоо судалгаатай ажиллаж байна. Өвс тэжээлийн тухайд малчдын хувьдаа бэлтгэсэн нөөцийн 80 орчим хувь нь дууссан байна.  УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг  орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. Шаардлагатай вакциныг гаднаас татаж авах, дотоодын үйлдвэрт үйлдвэрлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд шаардлагатай хөрөнгө мөнгийг УОК-т танилцуулах, шийдвэрлүүлэх шийдвэр гарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 34 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 41 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 32 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 36 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 59 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 6 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 28 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 36 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 59 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top