x

ГССҮТ: Дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн дөрөв иргэн нас барж, хоёр хүн гадаадад эмчлүүлж байна

Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, бэртэж гэмтсэн 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Тус иргэдийн биеийн байдал, эмчилгээний явцын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр дараах мэдээллийг өглөө.

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэнхийн төвийн тасагт одоо хоёр үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал тогтвортой. Нэг үйлчлүүлэгчид нэг мэс засал, нөгөөд нь хоёр мэс засал хийгдсэн. Мэс заслын эмчилгээ амжилттай болж, эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Мөн тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр үйлчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.

Эрчимт эмчилгээний тасагт зургаан үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байсан. Үүнээс

  • Хоёр нь ар гэрийнхний хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явсан.
  • Дөрвөн үйлчлүүлэгч харамсалтайгаар нас барсан. 

Дөрөв дэх үйлчлүүлэгч Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд, гурав дахь үйлчлүүлэгч 4-5 хоногийн өмнө нас барсан. Нас барсан иргэдийн түлэгдэлтийн зэрэг нь 80-95 хувь буюу амь нас насны заалттай, амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан юм. Одоо Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. 

  • Нэгдүгээр сарын 27-нд нэг иргэн
  • Нэгдүгээр сарын 31-нд нэг иргэн
  • Хоёрдугаар сарын эхээр нэг иргэн
  • Хоёрдугаар сарын 10-нд нэг иргэн нас баржээ.

Мөн ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top