x

Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 12 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 80 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, долоон үүрэг даалгавар 100, нэг үүрэг даалгавар 90, нэг үүрэг даалгавар 70, хоёр үүрэг даалгавар 50, нэг үүрэг даалгавар 0 хувийн хэрэгжилттэй байгаа юм.  Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж болзошгүй эрслэлтэй газруудад очиж ажилласан байна.

Мөн гэр хорооллын хороодын замын халтиргаа гулгааг арилгах арга хэмжээний хүрээнд холбогдох хэлтсүүд хамтран гэр хорооллын 7 хороонд өгсүүр болон огцом уруу гудамж дундах 264.000 мкв авто замд 24.5 тонн дайрга холимог цацсан байна.

Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулна

Шуурхай зөвлөгөөний үеэр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго дүүргийн Засаг даргын 2024 оны А/71 дүгээр буюу “Цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүр томилох тухай” захирамжийг танилцууллаа. Тодруулбал, сар шинийн баярын өдрүүдэд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, хорооны Засаг дарга нар хариуцсан объект, нутаг дэвсгэртээ хариуцлагатай жижүүрийг томилон, ажиллах хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох мэдээллийг өгөв.  

Бүх нийтийн их цэвэрлэгээг 6 удаа зохион байгууллаа

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж буй цас, мөс цэвэрлэгээтэй холбоотой мэдээллийг өглөө. Ингэхдээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн 14 хоногийн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нд 3, 4-р хорооллын худалдааны гудамж дагуух авто зогсоолын цасыг хусаж, ачиж тээвэрлэсэн. Энэ ажлыг дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан дөрвөн аж ахуй нэгж хамтран гүйцэтгэсэн. Энэ үеэр Замын цагдаагийн хэлтэс мөн төв гудамж дагуух зогсоолуудад тавиад удаж байгаа автомашиныг ачих арга хэмжээг авсан. Мөн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ, 1-34 хороо, харьяа хэлтэс, байгууллага, цэвэрлэгээ, үйлчилгээний 4 байгууллагын бүх албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 51 сургууль, 78 цэцэрлэг хуваарийн дагуу идэвхтэй оролцож байна гэв.

“Халаас” арга хэмжээг зохион байгуулж байна

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон зам тээврийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Энэ үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс хамтран “Халаас” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 68 алба хаагч 3 ээлжээр 34 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн болон Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийт удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө.  Ингэхдээ цаг уурын байгууллагынхан энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс их орсноос гадна огцом хүйтэрч, дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүнээс болж шар усны үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссын дарга “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг даалгавар өгсөн учраас холбогдох удирдах ажилтнууд болон мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн юм. Мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт дутуу байгаа ажилуудад холбогдох дарга нар анхаарч ажиллахыг сануулаад өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөс,

  • Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулах,

  • Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,

  • Цагаан сарыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,

  • Сар шинийн баярын өдрүүдэд айл, өрхүүдийн хог хаягдал их гардаг тул хог тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,

  • Эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн чиглэлээр иргэддээ яаж тусалж үйлчилгээ хүргэж ажиллах талаар төлөвлөгөө гаргаж ажиллах,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд тэмдэг тэмдэглэгээ, хашлага шинэчлэх, шинээр тавих шаардлагатай тоо хэмжээ, байршлын судалгааг гаргаж танилцуулах ажлыг яаралтай зохион байгуулах,

  • Сар шинийн баярын дараа ТҮЦ-үүдийг чөлөөлөх зэрэг ажлыг зохион байгуулах тул холбогдох хэлтсүүд бэлтгэлээ хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 19 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 28 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 35 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 39 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 47 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 42 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 33 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 37 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 0 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 7 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 29 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 37 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 0 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top