x

Баянгол дүүргийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан боллоо

Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК)-ын энэ оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд дүүргийн Засаг дарга, ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.  

Өнөөдрийн хурлаар,

  • Нийтийн орон сууцны галын аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар,

  • Угаарын хийн хорлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд,

  • Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үүссэн үерийн гамшгийн үед ДОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

  • Борооны дараах гамшгийн үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, “ДОК-ын гишүүд бол дүүргийн 250 мянга орчим иргэний өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Манай дүүргийн 82 хувь нь байшин хороолол. Хүн амын төвлөрөл ихтэй. Магадгүй ямар нэг гамшиг, осол боллоо гэхэд хохирол их гарч болзошгүй. Иймээс ДОК-ын гишүүд ямар ч үед нэгдсэн нэг мэдээлэлтэй байж, нэгдсэн байдлаар мэдээлэл солилцох, гамшиг осол болсон үед иргэд, оршин суугчдаа хэрхэн яаж хохирол багатай авч гаргах талаар дүүрэг, хороод болон мэргэжлийн байгууллагууд нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагууд хамтраад гамшиг ослын үед хороод болон СӨХ-д ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар сургалт, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байна гэдгийг хэллээ. 

Мөн хороодын Засаг дарга нар мөн газар хөдлөлт, үер ус, галын аюул тохиолдсон үед хариуцаж буй нутаг дэвсгэрт нь ямар эрсдэлтэй асуудал тулгар байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.  

Хурлын төгсгөлд ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн чиглэл өгсөн. Үүнд, 

  • Дүүргийн хэмжээнд галын болон эмнэлгийн машин орж гарахад эрсдэлтэй байгаа газруудаа тодорхойлох,

  • Орц, гарцуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэлт газруудаа тодорхойлох,

  • Гэр болон байшин хорооллын цахилгааны утаснуудад үзлэг хийх,

  • Сургууль, цэцэрлэгүүдийн орчны орц гарц болон аюулгүй байдал,

  • Гэр хорооллын мухар гудамжнуудын судалгааг гаргаж дараагийн хуралд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 20 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 40 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top