x

Монголын улс төрийн “Хүндийн төв” 35 намын нэгдэл байх уу?

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна...

Ийм тодорхой саналыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдэгдлээ. Ерэн оноос хойшхи 33 жилийн түүхэнд парламентад суудалгүй бүх нам нэгдэх санаачилга гарч байсан уу. Санаанд нэг л орж ирэхгүй юм. Нам хоорондын эвсэх, нэгдэх порцесс бол байсан. Гэхдээ бүгд нэгдэж “Хүндийн төв” болох оролдлого хийгдээгүй. Ямартай ч ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг улс төрийн хүчнүүдээс гуйлаа. Түүний “Гуйж байна” гэсэн үгэнд өнөөдрийн Монголын нийгмийн цөхрөл байна. Монголын ард түмэн цөхөрсөн үедээ, сөхөрсөн цагтаа энэ үгийг хэлдэг. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын гуйлтанд улстөрчдийн цөхрөл, эрх баригчдын мухардал харагдаж байна.

Өнөөдөр Монголд эв нэгдэл л хэрэгтэй. Үүнийг уриа дуудлага, улс төрийн лоозонгоор хийж болохгүй юм шиг байна. Нэлээн зөөлөн арга эв, ойлголцлоор хийх бололтой. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж, хувьсгалын эрх ашгийг ухаалгаар ойлгуулсан, хүн хоорондын итгэлцлэлээр хийх бололтой. Зарим үед бие биендээ бууж өгч, шаардлагатай бол ухарч гишгэж байж ширээний ард бүгдээр сууцгаах юм байна. Ингэж байж аяга кофе ууцгаан улс орны хувь заяаны асуудлыг ярилцдаг нь дэлхийн практик юм. Дайсагналаар юу ч шийдэхгүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг л хүсч байх шиг байна. Юу нь болохгүй гэж.

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна. 

Өнөөдөр улстөрчдийн болон улс төрийн намуудын хэвлэлийн хурал, мэдээлэл нь “гал дээр тос” нэмсэн уур хилэн болсон. Тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл бас үгүй юм гэдгийг ИЗНН харууллаа. Тэдний зүгээс ард түмнийг уурлуулан удирдах технологи харагдахгүй байна. “Хэн таныг уурлуулж байна, тэр таныг удирдана” гэсэн үг бол өнөөдрийн эрх баригчдын зарчим ч байж магадгүй. Ухаалаг хэсэг нь бол харин ийм цаг үед зүгээр л бүгдээс гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Улс төр, сэтгүүл зүйн орчин дахь хатуу ширүүн үг хэллэг, хэн нэгнийг хараар будсан мэдээллүүд дунд “Бүгдээрээ одоо нэгдье ээ, улс орон хэцүүдлээ шүү дээ...” гэсэн улстөрчийн үг содон тусч байгаа нь ийм учиртай. Б.Батбаатарын гуйлтад шууд хариулах боломжтой. “За” эсвэл “Үгүй”. Монголын улс төр ийм ойлгомжтой, тодорхой байх нь хамгийн сайн.Цаг үеийн энэхүү хатуу тулгалтад ИЗНН-ын зүгээс ийм хариулт, гарц гаргалгаа санал болголоо. Ард түмний дунд алхаж яваа 35 намын нэгдэл гэдэг бол үнэндээ бодит Монголын Улс төр мөн юм шүү. Бүтэн 33 жил МАН, АН хоёрыг ард түмэн дэмжлээ, үр дүн нь өнөөдөр бидний байж байгаа царай. Гурав гурваар нэгдээд яах юм, багц багцаар нэгдээд яах юм, 35-уулаа нэгдье гэдэг бол Монголын улс төрд цоо шинэ ойлголт. Болохгүй, боломжгүй зүйл гэж үгүй. 

Эдгээр 35 нам эвсэж нэгдэхгүй явж өнөөдөрт ирсэн нь өөрөө эх орныхоо хувь заяаны эсрэг шахуу үйл явц. Үүнийг ухамсарлах цаг болжээ. Монголын улс төр дэх ган зуд, гашуун цөвүүн бүгдийг гадарлах, туршлагатай улс төрч, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын ГУЙЛТ бол Монголын хувь заяаны төлөө улстөрчид хүчээ төвлөрүүлье гэсэн санаачилга, бас зорилго. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн монголчуудын язгуур үзэл санаа. Яаж ч үгүйсгэж, элдвээр хэлсэн цаг үеийн шаардлага, тулгалт мөн. Б.Батбаатар их зөөлөн гуйлаа. Чангарах биз. Яагаад гэвэл энэ бүхэн улс төрийн ажил. МАН-АН. Тэгээд “35 намын нэгдэл” гэсэн хар зургийг өнөөдрөөс харж эхэлье. Монголын улс төрийн “Хүндийн төв” хаана байх боломжтойг ИЗНН сайн тодорхойлжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 35 намын ёстой заяа нь мэдэж дээ...

Улстөрчийн амбиц, намын эрх ашгийг хойш тавиад Батын Батбаатар та нараас энэ удаа гуйлаа шүү.

П.Хашчулуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 39 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 43 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 44 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 45 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 46 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 47 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 49 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 50 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 1 цаг 56 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 6 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 21 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 24 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 37 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 31 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 49 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 50 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 50 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 50 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 3 цаг 52 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 3 цаг 54 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top