x

АН-ын залуусын тоглоом ах нарын шоглоом болчих вий

Өчигдөр хачин жигтэй юм сонсов. АН-ын зарим гишүүд намын даргадаа хилийн хориг тавиулахаар АТГ, прокурорт хүсэлт өгнө гэжээ. Ийм зүйл МАН(МАХН)-ын түүхэнд байсан байж магадгүй. АН-ын түүхэнд бол анхны тохиолдол болов. Гайхуулахаар зүйл биш ч гэлээ тэртэй тэргүй улсаараа үзээд сонссон зүйлийг нуух гээд хаа хүрэх вэ.

Уг нь хөөрхий, намын дарга Л.Гантөмөр нь монгол хүн л болсон хойно бууз баншаа "боож" (баруун аймгийнхны яриа бололтой) аваад сар шинийн өмнө малгайн утаа сэргээж, малчны хотоор бууж мордсон шиг, ерөөл билэгдлийн үг хэлсэн шиг дориун аятайхан дүр төрх үзүүлсэн юмаа. Хөдөөний хүүхэд болохоор тэр тал дээрээ эвлэг л дээ. Туулын эрэгт өссөн "жараахай"-нуудыг бол урдаа оруулахгүй. Дууны дугарааг бол хоосон буцаахгүй, нээрээ. Арай ч нэг барилдчихгүй л байх.

Тэгсэн орой нь МонголКоментчид "АН-ын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавиулахаар АТГ, прокурорт хандахаа мэдэгдлээ. Л.Гантөмөр нь болбоос БЗС-гаас зээл хуссан, Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон, МАН-ын даргатай зургаа даруулсан тул даруй энэ нөхөрт хилийн хориг тавьж шалгахыг АТГ, прокурорын байгууллагаас шаардлаа” гээд уншиж байна аа. Сүүл рүүгээ Билгээ, Пүүжээ хоёр маань уншсан зүйлдээ өөрсдөө толгой нь эргэчихсэн:

-“БЗС ч яахав, хүүхэд нь зээл авч сурсан, тэрийгээ төлж байна гээд гараад байсан. Нүүрсний хулгайтай яг ямар холбоотой билээ.

-Мэдэхгүй

-Нүүрсний сонсголыг би хэд хэдэн удаа үзсэндээ, нэр нь гараагүй дээ.

-Харин л дээ. Хамаарал бүхий компани нь нүүрс тээвэрлэсэн барьсан юм байдаг юм болов уу” гэчихсэн мөрөө хавчөөд сууж байх ч шиг. Уг нь бол мөнгөө төлчихсөн мэдээн дээр манай хоёр бол давуулж ярина уу гэхээс дутуу орхидоггүй л дээ.

МАН-ын даргатай зургаа даруулсан тухайд бол өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ дахь АН-ын бүлгээс “Үндэсний баялгийн сангийн тухай” гэж маш том хуулийн төсөл өргөн барьсан. Уул уурхайгаас олсон орлогоо иргэддээ яаж хүртээмжтэй, өгөөжтэйгээр ашиглах вэ гэдэг тухай. Энэ хуулийн малгай дотор нөгөө иргэдийн хувь хувьцаанаас гадна Төсвийн тогтворжилтын сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай гээд олон хууль багтаад, нэг мөр зохицуулагдахаар бичсэн байдаг.

Гэтэл дараа нь Засгийн газар “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ хувьцаа болгож өгнө” гээд зарлачихсан. Одоо УИХ-аар хууль батлуулна гээд явж байгаа. МАН энэ хуулиа батлахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эхэнд нь хэлэлцэх ёстой шүү" гэдэг шаардлагыг МАН-д тавиад явсан. Сая энэ асуудал дээр УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрээд гарын үсэг энэ тэр зуралцсан амлалт үйлдсэн юм билээ. Үүнийг нь “МАН-ын даргатай зургаа дарууллаа” гэж уурссан хэрэг. Хартай ард түмэн шүү дээ. 

Ер нь бол АН-ын гишүүд намынхаа дарга, удирдлагуудыг нэг их долдойдоод байдаггүй, эсрэгээрээ шүүмжлэл, шаардлага нь давамайлдаг нам. Түүнийгээ аягүй “ардчилсан байна” энэ тэр гэж их өргөж ирсэн. Нөгөө цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдлээ гэдэг шиг заавал нэг зодолдож байж нэгддэг зуршилтай. Гэхдээ энэ удаад бол АН-ын залуус арай л билэггүй юм хэллээ дээ, удахгүй сонгууль болох гэж байхад. Тэгээд ч МАН найман жил ухаад олж чадаагүй (2017 онд АН-ын даргад анх удаа өрсөлдсөнөөс нь хойш) гэмт хэргийг АН-ын залуус намынхаа даргад тохоод, түүгээр нь АТГ, прокурор ажиллана ч гэж юу байхав. Байсан бол намын дарга болох байтугай “Нэг худаг” гэдэг газарт нь нарлаж байх байсан биз.

Өнгөрөгч намар АН-ын ҮБХ хороо хуралдаж, намын дэд дарга нараа сонгосон. 15 дэд даргыг нэг өдөр томилсон. Дараа нь хоёр хүн ҮБХ-хоо шийдвэрийг эсэргүүцэж баахан зарга хийсэн. Тэр үед нь намын нэг ахмад гишүүн хэлж байсан юм. 15 дэд дарга томилж болсон юм чинь хоёрыг нэмээд томилоход юу алддаг юм, тэгээд л дуугүй болно шүү дээ гэж. Нөгөө хоёрынх нь гомдол одоо хэр нь тайлагдаагүй л явж байна л даа. Яван явсаар энэ нь арай гэж намаас гараа татсан ах нарын шоглоом болчих вий л гэж...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top