x

Ерөнхий сайдад хаяглав: Иргэдийн 1072 хувьцааг өвлүүлдэг болъё

Өнгөрөгч долоо хоногт ЭТТ компани 1072 хувьцааны ноогдол ашгийг тараасан. Үүний дараа зарим нэг эх оронч иргэдийн зүгээс “Ноогдол ашиг нэрээр үр ашиггүй тарааж байхаар үр дүнтэй зүйлд хөрөнгө оруулъя” энэ тэр гэсэн байна лээ. Өмнө нь “Иргэдэд хуваарилах ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна аа” гэхэд “Яахаараа эзнээс нь асуудаггүй юм” хэмээн маргаж байсан иргэд энэ удаа ноогдол ашгаас сайн дураараа татгалзаж үзэв. “Нохой чихийг нь огтолсонд хүнд янаг” гэдэг болж байгаа нь тэр.

Харин Ерөнхий сайд “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бүх хүүхдэд 1072 хувьцаа өгнө” гэдгээ зарлаад байгаа. Оны өмнө Засгийн газрын шийдвэр гарсан, одоо УИХ-аар хууль батлагдахыг хүлээж байна.

Мөн өмнө хувьцаагаа Засгийн газарт зарсан, эсвэл сургалтын төлбөр болон ЭМД-д төлсөн иргэдийг нэг удаа нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авахыг зөвшөөрсөн. 2028 оныг дуустал таван жилийн хугацаа тавьсан. Тэр хүртэл иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа ямар нэг байдлаар эргэлтэнд орохгүй, одоогийн хэвээрээ байна аа гэсэн үг.

Гэхдээ УИХ-аар батлагдах тэр хуульд нь дутагдаж байгаа, Засгийн газар огт ярихгүй, амаа тас зуусан нэг зүйл бол хувьцаа эзэмшигчид буюу иргэдийн өмчлөх эрхийн асуудал.

2012 онд ЭТТ-н 1072 хувьцааг иргэдэд хуваарилахад Монгол Улсын хүн ам 2,8 сая байж. Одоо 2,5 сая хувьцаа эзэмшигч байгаа гэж байна. Хасагдсан 300 мянган хувьцаа эзэмшигчийн 70 мянга гаруй нь 1072 хувьцаагаа сая төгрөгөөр Засгийн газарт зарсан ахмадууд /2012 он/ болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн оюутнууд байна. Огт хувьцаагүй үлдсэн гэсэн үг.

Одоо ЭТТ-н хувьцааг эзэмшиж байгаа 2,500 сая иргэнээс 1 сая 80 мянга гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 420 мянган иргэн хувьцаанынхаа тодорхой хэсгийг 100-300 мянган төгрөгөөр Засгийн газарт буцаан худалдсан /2016 он/ байна.

2012 онд 2,8 сая иргэнд 1072ш хувьцаа эзэмшүүлснээс 2,5 сая хувьцаа эзэмшигч үлдсэн. Үүнээс 70 мянга нь хувьцаагаа бүрэн зарсан гээд тооцохоор үлдсэн 230 мянга нь нас барсан гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьцааг одоо дахин гаргаж шинээр  төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. /1072 ш хувьцаагаа бүтнээр нь зарсан 70 мянга болон хэсэглэж зарсан 1сая 420 мянган иргэний хувьцаа 2028 он хүртэл хадгалагдахаар болоод байгаа/

Тэгэхээр хувьцаа гэдэг бол өмчийн нэг хэлбэр. Өмчийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчид өөрт нь бий. Одоо байгаа хуулиар иргэд хувьцаагаа дийлэнх хувьцааг эзэмшигч буюу төрд өөрт нь нэрлэсэн үнээр зарах эрхтэй. Өөр этгээдэд зарах эрхгүй байгаа. Гэхдээ иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг. Тиймээс ядаж үр хүүхэддээ өмчлүүлдэг, бэлэглэдэг эрхийг нь иргэддээ өгье. Ийм ч эрхгүй байгаа тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 48 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 52 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 53 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 54 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 55 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 56 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 58 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 59 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 2 цаг 5 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 15 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 30 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 33 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 46 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 40 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 58 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 59 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 59 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 59 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 4 цаг 1 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 4 цаг 3 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top