x

Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах жил нь 2024 он байх болов уу

1. Германы төрийн тэргүүн удахгүй манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын ач холбогдол, үр дүнг ярихын өмнө Монгол-Германы харилцааны түүхээс товч сөхөх нь зөв байх?

“Хүйтэн дайн”-ы тэртээх хүндхэн цаг үед хурцадмал байдал түр намжсан цаг үе дор тухайн үеийн ХБНГУ-ын Засгийн газрын “Остполитик” гэх шинэхэн ухаалаг бодлогын дүнд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож байжээ. Хагас зуун өнгөрсөн байна. Харин Германы дорнод хэсэгт 1949 онд байгуулагдсан коммунист БНАГУ-тай 1950 онд дипломат харилцаа тогтоож тэр улсыг 1990 онд татан буугдтал нь ах дүүгийн найрсаг харилцаатай байсныг түүх өгүүлнэ. Германчуудтай 1950-иад оноос манай улс харилцаатай байж, тэр харилцаа нь 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа өнөөгийнхөө энэхүү идэвхтэй хамтын ажиллагаанд дэвшин хөгжсөөр иржээ гэж дүгнэж байна даа.

2. Германы талтай бид түншлэлийн ямар түвшинд хамтран ажиллаж байгаа вэ? Ямар ямар механизм байдаг вэ? Өмнө нь ямар төсөл хөтөлбөрүүд дээр хангалттай үр дүнтэй хамтарч байв. Хамгийн үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдээс нэрлэх үү?

Монгол-Германы харилцаа 1990-ээд оны бүр эхнээс л эрчээ авсан. Монгол дахь ардчилал, шинэчлэл, нээлттэй нийгэм, зах зээлийн харилцаа руу хийх шилжилт, эрх зүйт төрөө эмхлэн байгуулах гээд монголчуудын 30 гаруй жилийн чармайлтыг бүр анхнаас нь Герман дэмжсэн. Төсөл хөтөлбөрүүд гэж асууж байгаа бол бүгд л амжилттай хэрэгжсэн гэж хэлнэ. Харилцаа хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байна. Харилцаа, хамтын ажиллагааны голлох чиглэл, салбаруудыг 2008 онд тунхагласан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанаас тодруулж болно. Иж бүрэн түншлэлийн харилцаа нь 6 үндсэн чиглэлтэй. Үүнд: Улс төрийн харилцаа, Батлан хамгаалах харилцаа, Эдийн засгийн харилцаа, Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа, Хүмүүнлэг олон нийтийн салбарын хамтын ажиллагаа гэж жагсана. Хоёр талын харилцааны механизмуудыг тодруулж байх шиг байна. 

Таван ч механизм ажиллаж байна. Үүнд 1) Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих механизм; 2) Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ; 3) Монгол, Германы ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзaлт; 4) Соёл, боловсрол, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалт; 5) УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг ба Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн хамтын ажиллагааны механизм гэж жагсаж байна. Салбар салбараар үр дүнг тооцож ярина гэвэл цаг хугацаа, цаас их орох тул бүх салбарт амжилттай хэрэгжсэн, хэрэгжих болно гээд ганц томхон жишээ болгож хөгжлийн бодлогын хамтын ажиллагааг дурдъя. Манайхны хувьд гайгүй хүртсэн зураглал надад буудаг. 1991 оноос хойш манай улсад 529.6 сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Манай эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайжирч, хүн амын орлого нэмэгдсэн үндэслэлээр германы тал 2020 онд хөгжлийн албан ёсны дэмжлэг, буцалтгүй туслалцаагаа түр зогсоогоод 2022 оноос дахин сэргээсэн. 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатарт явагдсан Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнд ХБНГУ ирэх 2-3 жилд нийт 78 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоно. Үүнд санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдэд 17 сая евро, техникийн хамтын ажиллагааны төслүүдэд 22 сая евро, сүрьеэ, дох, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангаар дамжуулан эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр санхүүжүүлэхэд 29 сая евро төсөвлөгдсөн мэдээ байна билээ.

3. Өнөөдрийн байдлаар хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлт ямар түвшинд байна вэ? Эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх тал дээр талууд хэрхэн ажиллаж байна вэ, бодит үр дүн гарч байна уу?

Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа бол мэдээж чухал чиглэл. Манай улсын боломж хязгаарлагдмал болохоос Герман бол дэлхийн топ эдийн засгуудын нэг, ямар л бол ямар хэлбэрээр, тоон дүнгээр хичнээн ч сая тэрбумаар худалдаа арилжаа явуулах том улс шүү дээ. Худалдааны эргэлтийг сая ам.доллараар авч үзвэл миний хувьд чамлалттай санагддаг. Сүүлийн 5 жилийн статистик байна. 

Монгол Улсад 1990-2023 онд ХБНГУ-ын 113 хуулийн этгээд нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.7 хувь байгаа нь бас л чамлалттай үзүүлэлт. Энэ талаар монголчууд бид өөрсдөө хичээн ажиллах шаардлагатай. 

4. Сүүлийн үед хийж буй улстөрийн айлчлалуудыг харахад манай улстай бусад улс орнууд уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд бид урьд өмнө хамтарч байсан аль салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх шаардлага үүсээд байна вэ?

Уул уурхай гэснээс Германтай “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” ХБНГУ-ын Холбооны Канцлер А.Меркелийг 2011 онд манай улсад албан ёсоор айлчлах үеэр байгуулсан. Уул уурхайн салбарт хамтын ажиллагааны өвөрмөц хэлбэр, туршлагатай болсон. Уул уурхайн хамтарсан бизнес эрхлэе гэвэл болохгүй зүйл, Германы талаас шалтгаалах зүйл гэж байхгүй л дээ. Гэхдээ уул уурхайг хөдөлгөх үндэсний инженер, техникийн ажилтан, менежерүүдийг нь сургаж бэлтгэж өгөх нь оновчтой гэж айлын тал үзсэн юм болов уу. Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) 2014 онд байгуулагдаад ажиллаж байна. Тус их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байна. 2018-2023 онуудад төгссөн нийт 155 төгсөгчид 100% ажлын байраар хангагдсан.Нийт оюутны 40 хувь нь тэтгэлэгтэй суралцаж байна. Энэ бол том амжилт биш юм гэж үү? Аль салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх шаардлагатай вэ гэдэг дээр би дээр хэлчихлээ дээ. Худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд. Гэхдээ монголчууд биднээс их зүйл шалтгаална.

5. Ер нь шинээр ямар салбарыг онцолж хоёр талаасаа хөгжүүлбэл бодит үр дүнд хүрэхээр байна вэ. Энэ тал дээр таны таамаг юу вэ?

Шинээр ямар салбар гэдэгт бас л дээр хэлчихлээ. Монгол Улс эдийн засгийн хувьд бат бэх болж, хөгжлийн хурдны замд ормоор байна. Дэлхийн дахины хөгжлийн хурдтай зуузай холбомоор байна. Түүндээ Европ дахь чухал гуравдагч хөрш Германыг зөв оновчтой, харилцан ашигтайгаар ашиглаасай гэж л бодож байна. 

6. Төрийн тэргүүн нар өдөр бүр уулзаад байдаггүй шиг томоохон хэмжээний айлчлалууд жил бүр тохиодоггүй. Тийм боломж ч байхгүй. Хоёр орны харилцааны нэг талбар бол төрийн бус байгууллагууд, тэдгээрийн идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Энэ талын харилцаан дээр манай улс тэдний тавьж буй асуудлыг хэр анхааралтай чагнаж, хүлээж авдаг вэ?

Энэ тал дээр Германтай маш идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Гадаад хөрш, түнш улсуудаас ялгаатай нь ХБНГУ-ын улс төрийн намуудын дэргэдэх сангууд бүгд 1990 оноос эхлэн Монголд үйл ажиллагаа явуулсан байдаг. Бидний сайн мэдэх Конрад-Аденауэрын сан, Фрийдрих-Эбертийн сан, Ханнс-Зайделын сан манай улс төрийн намууд болон төр, засгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, ардчилсан төр, засаг, шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, улс төр, хууль эрх зүйн боловсрол, хэвлэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоход зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тэтгэлэг олгох чиглэлээр ажилласаар байна. Германы Ногоон намын Хайнрих-Бөллийн сан чбурхны шашны уламжлалт соёл, өв уламжлалыг сэргээхэд хамтран ажиллаж байсан юм билээ. ТББ-ын шугамаар арвин туршлага хуримтлуулсан. “Монгол-Германы Форум”, “Монгол, Германы Гүүр ТББ”, “Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо” гэхчлэн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. ХБНГУ-д монгол иргэдийн санаачилсан байгууллагууд олноор бий. Орон нутгийн түншлэлийн хамтын ажиллагааны амжилттай жишээ бол Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ба Бранденбург мужийн Шөнефелд дүүргийн 30 орчим жилийн хамтын ажиллагаа байна. Түүнийг миний дотно найз, монголч эрдэмтэн доктор Удо Хаазе санаачлан, олон жил түүний хөтөч нь байлаа. Одоо ч Герман-Монголын найрамдлын нийгэмлэгт ардын дипломатын үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэчлэн Барут/Марк хот ба Хөвсгөл аймгийн мөрөн хот, Өвөрхангай аймаг ба Хессен мужийн Майн Таунус дүүрэг, Төв аймгийн Зуунмод хот ба Нойштадт Доссе хот, Завхан аймгийн Тосонцэнгэл хот Баваар мужийн Вүнсийдел хот хоорондын түншлэл гээд нэгэнтээ эхэлчихсэн, удахгүй эхлэх хамтын ажиллагааны сайхан жишээ олныг нэрлэж болно.

7. Манай улс аялал жуулчлалын салбарын хөгжлийг чухалчилж буй. Германчуудыг массаар нь үнэлбэл, тэд ямар төрлийн жуулчид вэ. Тэднийг татахын тулд тэдэнд зориулсан дэд бүтцүүдийг хэрхэн бий болгох вэ. Түүнчлэн тэднээс суралцах зүйлс нөгөө талдаа багагүй байгаа болов уу?

Германы аялал жуулчлалын аж үйлдвэр гэж дэлхийд гайхуулах том салбар бий. Бид л зөв хөдөлж зөв ажиллах юм бол Германы талаас энэ салбарт асар их боломж, нөөц бий. Дор 2013-2022 онд манай улсад ирсэн герман жуулчдын тоог харуулсан хүснэгт байна. ХБНГУ-ын иргэд 2013.09.01-нээс эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих болсон нь аялал жуулчлалын хамтын ажиллагаанд томхон боломж нээсэн зөв алхам болсон. Цар тахлын дараа Германаас манай орныг зорих аялагч, жуулчдын тоо эргэн өсч байна. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 9000 гаруй жуулчин манай улсад ирсэн байна. Берлин хотноо 2021 онд албан ёсоор нээгдсэн “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааны төв”-д аялал жуулчлал, гадаад сурталчилгааны арга хэмжээ байнга зохион байгуулдаг нь үр дүнгээ өгч байна. 

8. Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг анх 1926 онд Герман Улсад илгээж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 39 оюутан тэнд суралцахаар явлаа. Үүнийг боловсролын салбарт хийсэн дараагийн нэг шинэ алхам гэж ойлгож болох уу?

Боловсролын салбарын тухайд дээр ганц нэг жишээ дурдсан. Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1997 онд байгуулагдсан. Улаанбаатар хотод Германы Гёте Институт албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.Бонн хотын Их сургуулийн дэргэд Монгол судлалын тэнхимтэй, Берлин хотын Хумболдтын Их сургууль, Лайпцигийн их сургуульд монгол судлаач профессор тус тус ажилладаг. 2022 оны байдлаар 769 монгол оюутан Германд суралцаж байсан баримт бий. Оюутнууд ихэвчлэн өөрийн зардлаар суралцдаг. Түүнчлэн 220 орчим залуус мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна. Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан 2023 оноос эхлэн Дрезден хотноо суралцаж байна. Германы улс төрийн сангуудын шугамаар тэтгэлэгт хамрагдан суралцдаг оюутан ч цөөнгүй байна. Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг, GMIT сургуулийн нэрэмжит тэтгэлэг, мөн компанийн нэрэмжит тэтгэлгүүд гээд олон бий юм билээ.

9. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг талууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ байх. Үүний зэрэгцээ өнөөгийн бий болгосон харилцааны түвшнийг ахиулахад талууд чухалчилж байгаа болов уу хэмээн таамаглаж байна. ХБНГУ бол бидний хуучны танил. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гинжин хэлхээгээр тогтвортой үргэлжилж байдаг гэж хэлбэл нэг их буруудахгүй байх. Ерөнхийлөгчийн түвшний энэ удаагийн айлчлалын онцлог, ач холбогдлыг та урьдчилсан байдлаар хэрхэн дүгнэж байна вэ? Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Мэдээж өнгөрсөн 50 жил, түүний дотор ардчиллын 30 гаруй жилийн харилцаа хамтын ажиллагаа чамлалтгүй хөгжиж иржээ. Энэхүү түүхт ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Хагас зуун жилийн энэхүү түүхт ойг хоёр талдаа бүтэн жилийн турш тэмдэглэнэ. Хоёр улс “Харилцааны үндсийн тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал” 1995 онд байгуулсан. Түүндээ харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон.

2008 онд “Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хоёр чухал эрх зүйн баримт бичиг манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны чигийг зааж байна. Судлаачийн хувьд миний төсөөлөл бол Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулах нь энэ 2024 он байх болов уу. Өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололтуудаа нэгтгэн дүгнэж дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны чиг хараагаа тодорхойлохоор ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч манай улсад ирж байгаа болов уу гэж үзэж байна.

10. Өнгөрсөн онд манай улс НҮБ-ын бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд манай улсын гадаад харилцаа урьд өмнөхөөсөө улам идэвхжсэн он жилүүд бидний хүлээж байна гэж ойлгож болох уу. Гадаад харилцааны идэвхтэй хэлбэрийг хадгалсаны давуу тал, үр дүн юу байж болох тухайд цөөн үгээр тодорхойлооч гэвэл та юу хэлэх вэ?

Залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн, явуулсаар ч байна гэдгийг би байнга бичдэг, ярьдаг, ухуулдаг.Монгол Улсын гадаад бодлого бол маш амжилттай яваа салбар юм. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болсон маш олон айлчлал 2023 онд хэрэгжүүлсэн. Тэнцвэр хадгална гэдэг нь хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна, мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна хэмээн би хэргээр тодотгож хэлж тэмдэглэдэг. 2024 оны тухайд дэлхийг Монголд авчрах чиглэлээр түлхүү ажиллаасай гэж үзэж байна. Гадагшаа айлчлалууд хэрэгжинэ, тэр мэдээж. Гэхдээ гадаад улс орнуудаас манай улсад түлхүү айлчлаасай гэж хүсч буй хэрэг шүү дээ. 

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав 12 цаг 6 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 12 цаг 16 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 13 цаг 18 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 14 цаг 21 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 18 цаг 6 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ Уржигдар 16 цаг 02 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв Уржигдар 16 цаг 01 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 15 цаг 59 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина Уржигдар 15 цаг 37 мин Ихэнх нутгаар дулаарна Уржигдар 15 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Уржигдар 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Уржигдар 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Уржигдар 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Уржигдар 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Уржигдар 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Уржигдар 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Уржигдар 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Уржигдар 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Уржигдар 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top