x

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээж дээр очиж уулзжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "хэрэг мөрдөн шалгалтах ажиллагаанд саад учруулсан" гэх үндэслэлээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр цагдан хорьсон. Шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон хоёр сарын хугацаа өнөөдөр дуусах байсан ч дахин 30 хоногоор сунгаад байгаа. 

Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр Д.Мөнх-Эрдэнэ түүний ээж, аавыг эргэж очжээ.

Энэ тухай Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр “Дүүг маань хүнд хэцүү байгаа үед аав ээж, хоёр дүүг маань хүндэтгээд зорьж ирсэн Мөнх-Эрдэнэ танд баярлалаа” гэжээ. 

Харин иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээж дээр очлоо. Намайг нөгөө газар байхад миний араас нилээд дуугарсныг би мэдсэн, сонссон. Сонсоод хүн л юм болсон хойно намайг гэсэн хүн бүрийн төлөө өөрийн эрхгүй баярлаж, нулимс цийлэгнэж огшдог юм билээ. Би нөгөө газар орсондоо, шүүхээр ял авсандаа ерөөсөө санаа зовж, айж шалчигнаагүй.

Яагаад гэвэл би өөрөө энэ тэмцэл, үг үйлдлээ сонгосон, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Би угаасаа тэмцэж байна гээд доозоо хэтрүүлсэн, хоолоор бол давс, хужрыг нь хэтрүүлсэн. Түүн шиг Өнөрөө маань доозоо арай хэтрүүлчихлээ гэж би бас нөгөө газар байхдаа харж байлаа.

Хүн аливаа асуудлыг өөрөө үүрээд туулах замдаа их юм боддог, алдаагаа дэнсэлдэг юм билээ. Надад ямар ар тал, эрх барьж байгаа нам, улс төрд нөлөө бүхий аав, ах байх биш. Борог амьдралд өсч, бор зүрхээрээ зүтгэж, улаан гал руу галзуу юм шиг орсон, ороод пойлдуулсан нь үнэн. Тиймээс өөрөө бүхнийг үүрч, давж туулна гэдгээ мэдэж байсан.

Өнөрөө ч адилхан амьдралд төрж өссөнийг аав, ээжтэй нь уулзахдаа харлаа, мэдлээ. Гэхдээ шавилхан биетэй, жирийн ардын охин энэ замыг сонгож туулна гэдэг маш хэцүү. Хэр баргийн аавын хүүгийн ард нь гардаг зам биш ээ. Энэ хэцүү замыг сонгоод, туулж яваа Өнөрцэцэг дүүгээр би бахархаж байна. Ийм эр зориг жирийн ард иргэдийн борог амьдралд өссөн, бор зүрхээрээ яваа хүнээс л гардаг юм. Авилгачдын амьдрал үзээгүй жулдрай пацануудаас гардаггүй юм аа, тэд чаддаггүй юм.

Өчигдөр хөөрхий аав ээжтэй нь өөрийнхөө хэмжээнд, өөрийн бодлоо хуваалцлаа. Охиндоо битгий санаа зов! Та нар эрүүл байж энэ бүгдийг охин чинь давж туулна. Та нар маань хямраад, өвдвөл охин чинь санаа нь зовно, дагаж хямарна. Охин чинь төрийн хамгаалалтанд байгаа. Юмны учир олдоно, ер нь юмыг хөнгөнөөр бодоод хэрэггүй. Охин чинь эрүүл саруул, ардаа аав ээж үр хүүхэддээ санаа зовохгүй байвал өөрт нь амар. Асуудлаа шийдүүлэхэд бодол санаа нь хүртэл цэгцтэй төвлөрч өгнө гэдгийг хэллээ.

Өөрийнхөө хэмжээнд аав ээжид нь нэмэр болох бүхнээ шавхаж хэлсэн, ярилцаж удаан суулаа. Ээж нь Өнөрөөгийн түрээсэлсэн амьдардаг авсаархан хөөрхөн байранд хүүхдүүдтэй нь цуг байгаа юм байна. Аав нь хөдөө хэдэн мал, хот 2-н дунд ирэн очиж байгаа гэнэ.

Хөөрхий миний аав ээж шиг хээ шаагүй жирийн л сайхан буурлууд юмаа. Эгч дүү нар нь өөр өөрсдөө тус тусдаа амьдралтай болохоор аль байгаа боломжоороо ээж аав, эгч, дүүгийнхээ хүүхдүүдэд анхаарал хандуулж, ар талыг нь хариуцаад сэтгэл зүтгэлээрээ нэг сайхан халуун ам бүлээрээ амьдарцгааж байна.

Намайг миний нутгийн, нэг төгсөлтийн одоо Зариг.мн сайтад Өнөрөөтэй хамт ажилладаг Нямжавын Сарантуяа найз маань дагуулж очлоо. Замдаа хэсэг хууч хөөрлөө, танай ажил сайн уу? Зариг.мн сайтын ханалт хэр байна. Аливаа үйл ажиллагаа явуулахад олон хүний цалин хөлс, татвар, даатгал гэх мэт олон асуудал байдаг хэцүү. Танайх овоо өөрийн байртай учраас бас ч гэж арай гайгүй байгаа биз дээ мэтээр би асуулаа. Сараа маань ажил хэвийн, хамт олонтойгоо хичээж л явна. Бидний үйл ажилгаа явуулж байгаа энэ байрыг банкны лизингээр авсан. Сар бүр төлөлт хийдэг гэж байна лээ.

Би ч Өнөрөөг их буруу бодож байжээ, хөөрхий. Гадуур шуугиад байгаа шиг тансаг байранд амьдарч, үнэтэй оффист орлого сайтай ажилладаг энээ тэрээ гэх мэтээр. За ямар ч байсан үхтэл үр харам гэдэг. Үрийнхээ төлөө санаа нь зовж суугаа 2 хөгшин дээр очиж хэсэг зуур ч гэсэн сэтгэл санаагаа уудалж сайхан ярилцлаа. Амьдрал сайхаан. Сар шинэдээ сайхан шинэчлээрэй, үзэл бодол нэгтэй Монгол ахан дүүсээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 15 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 17 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 17 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 17 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 18 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 19 цаг 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 19 цаг 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 19 цаг 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 19 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 цаг 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 21 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 21 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 21 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 22 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 22 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 22 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top