x

1921 оны хоёрдугаар сарын 2...

1921 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Богд хаантан, Эх дагина нарыг Барон Унгерн, Цэвээн тэргүүн нарын удирдсан Монгол, Буриад, хаант орсын цэргүүд Хүрээнээс Хятадын хар цэргийг цохин хөөж, хүрээг чөлөөлсөн түүхтэй.

Таван сарын дараа Сүх гэгч нөхөр баахан буруу номтон улаан цэргүүдийг дагуулан ирж Хүрээг эзэлсэн их нүглийг өдүүлсэн ч үзэл суртал, соц тархи угаалтаар гавъяатан мэтээр сурталдаж ирсэн. Цагийн эрхээр ус тос ялгарч ирэх мэт Барон, Сүх хоёрын үйлдсэн буян нүгэл ялгарч буй.

Богд хаантан, Эх дагина хоёрыг Хятадын хар цэргийн саварт 54 хоног хориотой байхад Монголчуудын зохион дуулсан дуу.

Бум цагаан өргөөндөө

Буяныхаа хурлыг хурсан юм аа хө

Бум түмэн шавь нар маань

Бурханы оронд төрсөн юм аа хө

Өргөн Туулын хөвөөн дээр

Өндөр тугдам бариулсан юм аа хө

Өөрийн мэдэл үгүй баригдахыг

Өврийн сайдууд хийсэн юм аа хө

Найман дэлбээтэй жуузаа

Нарийн голд хийсэн юм аа хө хө

Найман түмэн шавь нар маань

Мандахын нарнаараа айсуй даа

Ганжуур данжуурын шүтээнийг

Гандангийн гавж нар айлдсан юм аа хө хө

Галдан бошигтын дайныг

Гадаад гүрнээр дарсан юм аа хө

Огмины дуут

Ордын чойжин өршөө хө хө

Огторгуйн нар болсон богд лам чинь

Олон түмэнтэй жаргасан юм аа хө хө

Дөрвөн уулын дундаас

Усны тунгалаг урссан хө хө

Дүнжингаравын оройгоос

Манай хүрээ нь илхэн ээ хө хө

Гурван уулын дундаас

Усны тунгалаг урссан юм аа хө

Гурван уулын оройгоос

Гурван сүм илхэн ээ хө хө

Хадны завсар төрсөн

Халиуны зулзага хөөрхөн өө хө хө

Хамаг олныхоо өмнөөс

Хаан богд маань хайрхан аа хө хө

Бутны оёорт төрсөн

Булганы зулзага хөөрхөн өө хө хө

Бум олныхоо өмнөөс

Бурхан богд маань хайрхан аа хө хө

Аврал ихтэй богдын маань

Алтан дуулга нь гялалзана аа хө хө

Амьтан хүнийг амаржуулсан

Алтан богд хайрхан аа хө хө

Богд Хаант Монгол Улсын 101 Баатарын нэрс / 1911-1919 он /

Эдний дотор чимэгтэй баатар - 50

1. Авирмэд-Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу

2. Бавуужав-Шударга Баатар-Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу

3. Бадрах-Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу

4. Базарваань Сономцэрэний-Засагт хан аймаг

5. Балдан Зэвэгийн-Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу

6. Баяр Борхонуудын-Түрэмгий баатар-Өвөр Монгол

7. Бирваарагчаа-Сайн ноён хан аймаг

8. Божи-Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэний хошуу

9. Бумжаргал-Шударга Баатар-Сэцэн хан аймгийн Жанжин бишрэлт бэйлийн хошуу

10. Ванчиндорж-Зүтгэлт Баатар-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу

11. Волинган-Өвөр Монголын Харчин гүний хошуу

12. Галсанцампантүгжням-Ялгуулсан Баатар- Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу

13. Гомбо-Идшин Лхамсүрэний- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу

14. Гомбожав-Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу

15. Гочоо- Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

16. Гэлэнгүж-Хавтай Баатар- Өвөр Монголын Хөлөнбуйр

17. Гэлүүсүхэн

18. Гэндэн-Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу

19. Дагва- Зүтгэлт Баатар-Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу

20. Дагдан-Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн Хиргис сум

21. Далай Жамъяны-Шаламгай Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу

22. Дамдинсүрэн Жамсраны-Манлай Баатар-Өвөр Монгол, Хөлөнбуйр

23. Даш- Шударга Баатар

24. Дашдэндэв-Чамбай Баатар-Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэнгийн хошуу

25. Долгор-Шаламгай Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу

26. Дорждэрэм Мөнхийн -Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

27. Доржпалам-Зоригтбаатар-Өвөр Монголын Хөлөнбуйр

28. Дугаржав-Хянамгай Баатар-Өвөр Монголын Цахар

29. Дугаржав Нараны- Хичээнгүй Баатар- Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу

30. Дуваа Донойн- Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.

31. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэнгийн хошуу

32. Дэндэв-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу

33. Дэчинган-

34. Дэчинлхаажид-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу

35. Жагшимбуу-Хурц Баатар- Өвөр Монголын цэргийн хорооны дарга

36. Жамц -Зоригт Баатар-Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг Захирах Цэргииг захирах түшмэл

37. Жамц-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

38. Жамсран- Шулуун Баатар- Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

39. Жамъян- Сэцэн хан аймгийн Бэйлын зэрэг засаг, Улсад туслагч гүн

40. Заяат- Хичээнгүй Баатар-Өвөр Монголын Цахар

41. Илүү- Шударга Баатар- Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо

42. Лайсан-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга

43. Лувсан-Зоригт Баатар-Урианхай

44. Лхам-Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж

45. Мааньжав Балданы- Өвөр Монголын харчин

46. Магсаржав Сандагдоржийн- Хатан Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу

47. Манажав-Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравдангийн хошуу

48. Мандах залан- Өлзийт Баатар-

49. Мурангаа-Шалгарсан Баатар-Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу

50. Мутунбунгаа-Шалгарсан Баатар-хорооны дарга

51. Мөнхравдан-Саруул Баатар-

52. Мянбуу-Мэргэн Баатар-Өвөр Монгол-Хар мөрөн муж

53. Наваан-Шулуун Баатар-

54. Наваан-Юндэн- Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу-

55. Найданжав Шаравын-Хичээнгүй Баатар-Өвөр Монгол

56. Нанзад/Барман хэмээгч/-Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

57. Нанзад Дамираны- Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

58. Найданжав Шаравын- Хичээнгүй Баатар-Улсад туслагч гүн-Өвөр Монгол-

59. Насан тогтох- Хорооны дарга

60. Норов- Өвөр Монгол-Зуудын чуулганы Ар хорчин Да вангийн хошуу

61. Нолгар-Шаламгай Баатар-

62. Өлзийбадрах-Дэс Баатар- Өвөр Монгол-

63. Өлзийдүүрэн- Хянамгай Баатар-Сайн ноён ханы хошуу

64. Өлзий-Орших-Шулуун Баатар- Өвөр Монголын Зарууд хошуу

65. Пунцаг Базарын- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу

66. Пунцаг-Шаламгай Баатар- Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу

67. Пунцаг -Шаламгай Баатар- Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги

68. Пүрэв-Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж

69. Саван-Өвөр Монголын баруун Баарин ваны хошуу

70. Сандагдорж-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга

71. Содномдаржаа-Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн

72. Соном-Зоригт Баатар-Сайн ноён хан аймгийн зоригт гүн

73. Лаварын Сумъяа-Ялгуун Баатар-Шинжаан мужийн Ил тарвагатайн хошууны харъяат

74. Сундуйжав-Өвөр монгол-

75. Сэргэлэн-Эвтэй Баатар-Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга

76. Тогтох Энхбилэгтийн-Зоригт Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат

77. Төмөр-Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга

78. Төмөр-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат

79. Түмэннаст-

80. Хайдав-Өлзийт Баатар-Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга

81. Хишигжаргал-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга

96. Шаарийбуу-Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу

97. Шимихи-Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу

98. Ринчин-Сэцэн хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу

99. Эрэнцэн-Өвөр Монголын Цахар хошуу

100. Ядамсүрэн Цэнгэлын-Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу

101. Ярин Мятавын-Хурц Баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу

Жанжин хэмээгдэгч Д.Сүх нь ялгарч товойж гийгүүлсэн зүйлгүй, ердийн нэг бага дарга байсан бөгөөд Зүүн Хүрээний ба Консулын дэнжийн нууц бүлгэмд шургалуулсан коминтерны агент байсан нь үзэл суртлаас ангижирсан зохиомол бус түүхээс тодрон харагдаж буй.

Их хүрээнд улаан цэргийг дагуулсан ирж, мянга мянган Монголчуудын амь насыг хохироох, цуст хядлагыг хийж мянга мянган Монголчуудыг цус нулимсанд живүүлсэн зөвлөлтүүдийг дагуулан ирсэндээ хожим гэмшиж, Хүрээнд улаан цэргийн өдүүлж байсан аллага, хүчирхийллийг зогсоох, улаан цэргийг Монголоос гаргах тухай Цэргийн яамны сайдын хувиар тавьж, түүнийхээ улсаас эзэн болох Коминтерндээ хорлогдож, цэл залуугаараа насан эцэслэжээ.

Гэсэн хэдий ч хувь заяаны шоглоомоор үхсэн хойноо ардын баатар болон мандсан, бусдаас ялгарч товойхоор сүрхий нэгэн байгаагүй гэдэг нь Богд хааны зарлигаас харагдана.

Эх түүхээ судлая, танин мэдье.

М.Тэгшбаяр /Нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 47 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 51 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 52 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 53 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 54 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 55 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 57 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 58 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 2 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 14 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 29 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 32 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 45 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 39 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 57 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 58 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 58 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 58 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 4 цаг 0 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 4 цаг 2 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top