x

Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний уралдаан эхлүүллээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах боломжтой юм.

Болзолт уралдаан нь

1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:

  • Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх;

  • Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;

  • Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх;

  • Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;

  • Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;

  • Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;

2. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;

  • Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ.

Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ.

Хоггүй шинэлцгээе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 15 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 17 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 17 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 17 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 18 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 19 цаг 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 19 цаг 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 19 цаг 9 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 19 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 цаг 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 21 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 21 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 21 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 22 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 22 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 22 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top