x

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардуулав

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан хэмээв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

-Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү:

-2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна гэв.


2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 15 цаг 30 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цаг 5 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 17 цаг 44 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 17 цаг 54 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 18 цаг 1 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 19 цаг 2 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 19 цаг 5 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 19 цаг 9 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 19 цаг 13 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 19 цаг 18 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 цаг 21 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 21 цаг 47 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 21 цаг 53 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 22 цаг 1 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 22 цаг 5 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 цаг 13 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 16 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 22 цаг 21 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 22 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top