x

Угаадсанд хальтардаггүй "баатар"

Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад удаагүй байхдаа нэг сүрхий мэдэгдэл хийж байсан даа. 100 хоног ажилласны дараа над руу угаадас цацаарай гэж. Болзсон 100 хоног хэдийн өнгөрсөн боловч хотын дарга хэлсэндээ байсангүй ээ.

Гадаадад аялан зугаалж явах хойгуур нь нийслэлд газ ачсан машин нийслэлийн төийн дүүрэгт дэлбэрч, гал унтраахаар ирсэн Онцгой байдлын гурван албан хаагч, 19 настай энгийн иргэн длбэрэлтийн улмаас амиа алдаж, хэдэн арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон том осол гарчихаад байхад хотын даргын онгоцноос буугаад хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Гучин жилийн гажуудалд гуравхан сар ажилласан намайг буруутгах хэрэггүй”, “60 тонн ачаатай машин 8км/цагийн хурдтай гэлдэрч явахад гулгаа ямар хамаатай юм”...

Ядаж хүний урманд “Харамсалтай байна” гэдэг хоёрхон үгийг ч хэлж өгсөнгүй. Нөгөө “Гурван сарын дараа хараарай” гээд бардаад байсан хүний гурван сар нь “гуравхан сар” болоод агшчихсан ч байх шиг.

Энэ гурван сарын хотын даргын хийсэн ганц ажил, авсан ганц арга хэмжээ нь нийслэлчүүдийг автомашиныг улсын дугаарын тэгш, сонгойгоор зорчуулдаг болсон явдал. Энэ зохицуулалтын хугацаа дуусч, өнөөдрөөс хуучнаараа зорчиж эхэлсэн. Эргээд бөөн түгжрэл, бухимдал. Ядаж хөдөлгөөн хорьсон хоёр сарын хугацаандаа автобусуудаа бүрэн хүчин чадлаар нь явуулж чадсангүй. “Жолооч хүрэлцэхгүй байна, дүүргийн хөдөлмөр халамжийнхан жолооч бэлтгэнэ” гээд сууж байх юм. Хонх нь дуугарахаар дамар нь таг.

Хоёр дахь ээлжийн автобус нь ирэх замдаа осол хийж, хоёр хүний аминд хүрчихсэн, жолоочийн биеийн байдал муу. Х.Нямбаатарыг хотын даргаар ирснээс хойш хотод болж бүтэж байгаа юм нэг ч алга. Болж бүтэхгүй байгаа бүхнийг “өнгөрсөн 30 жил” гэдэг хар нүх рүү чихнэ.

Тэгвэл өнгөрсөн 30 жилийн дөрвөн жилээс бусдад нь МАХН, МАН нийслэлийг удирдсан. Дундаа дөрөвхөн жил АН засагласан. Сүүлийн найман жилд МАН нийслэлд эрх барихдаа хотын даргыг дөрвөн удаа сольсон. Энэ дөрвөөс хамгийн муу нь Х.Нямбаатар болж байна. С.Амарсайхан хотын дарга байхдаа гурван тэрбумаар ажилладаггүй усан оргилуур барьсан бол Х.Нямбаатар дөрвөн хүний амьтай бүрэн эрхээ дуусгах болж байна.

Дээр нь энэ өвлийн тоотойхон орсон цас, хальтиргаа, гулгаанд хөл гараа бэртээсэн хүмүүс, тэдний эрүүл мэндэд учирсан хохирлыг тоолбол учир тоймоо алдана. Хальтирдаггүй ганц хүн нь Х.Нямбаатар. Хэн, юу хэлсэн ч наалдахаа больсон, угаадас цацаад ч норохоосоо өнгөрчихсөн. 

Эрүүл ухаанаар бодсон ч тэр. Хорин таван жилийн өмнө амиа алдсан С.Зоригийн алуурчдаар Хуулийн сайдын карьер хийсэн хүнд хотыг өгөх санаа яг ямар хүний толгойд орох вэ? Хоёрхон сарын дотор хорин жилээр ухрааж чадаж байна шүү дээ. Үүнийг л "гайхамшиг" гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 46 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 50 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 50 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 52 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 53 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 54 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 56 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 57 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 2 цаг 3 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 13 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 27 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 30 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 43 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 38 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 56 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 57 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 57 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 3 цаг 58 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 4 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top