x

Ухаантай харагдах гэж УИХ-ын гишүүн бүр үг хэлэх албагүй

  • 2024 он бол их сонгуулийн жил. УИХ өргөжин тэлж, 126-уулаа болох гэж байгаа тул би “ИХ СОНГУУЛЬ” гэсэн нэр томъёо бодож оллоо. Энэ сонгуультай холбогдуулан “Засгийн газрын мэдээ” coнины редакцын захиалгаар 9 жилийн өмнө бичиж байсан өгүүллээ эргүүлж толилуулъя. Хэрэгтэй мэдлэг мэдээлэл, санаа сэдэл дотор нь байж магад.
  • Энэхүү нийтлэлээ эргүүлж тавих бас нэг өөр шалтгаан байна. Монгол Улс-ХБНГУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. ХБНГУ-ын Төрийн тэргүүн манай улсад айлчлан ирж байна. Түүхэн энэ үйл явдалтай холбогдуулан ХБНГУ-ын парламентын туршлагаас сурталчиллаа хэмээн хүлээн авна уу.

Эх орон маань мөнгөний гачаалд оржээ. Хасаж танаж, хэмнэж болдог л бол мөнгө босгох нүх сүв бүрийг Засгийн газар анаж хайж буй. Зөв өө, зөв. Нийгмийн хавтгайрсан халамж, төрийн албан хаагч нэртэй үй түмэн багш эмч, төрийн захиргааны данхар бүтэц, ер нь өөлөөд байвал олон буй. Гэхдээ мөнгөний гол эрлэг маань эд биш юм аа. 

Мөнгөний гол эрлэг бол минийхээр популизм л юм шиг байгаа юм. Популизм гэх гарт баригддаггүй нийгмийн үзэгдэлд би гол бурууг тохож байна. Популизм хийх, популизм цэцэглэх ганц хөрс нь улс төр, тодорхой хэлбэл УИХ-ын сонгууль, УИХ-ын танхим, УИХ-ын индэр, гишүүн болгоны өмнө зоолттой байх 76 микрофон! (Хагас жилийн дараа 126 болно-зох).

Ерөөсөө УИХ гэж энэ нэг индэр танхимыг аз жаргалын алтан хаалга, мөнгөний ёроолгүй сав, эрх мэдлийн дээд оргил хэмээн үзэх эзэнгүй тахин шүтлэг 20 гаруй жил Монголын нийгмээр хэрэн бүчин явна. УИХ-д яажийгээд орчихвол диваажинд оччихсон мэт. Тэгэхлээр УИХ-д очиж суухын тулд популизм гэдгийг ёстой нэг хийж өгнө. Мөнгийг урсгаж өгнө. Намуудын гол санхүүжилт нь УИХ-ын сонгууль угтуулсан популизмаас орж ирдэг тэр их мөнгө. УИХ-аа 4 жилээр сонгодог тул 4-хөн жил нь гялс манс өнгөрчихнө. Энэ хооронд популизм зогсоно гэж байхгүй. Мөнгө урсаад байх нь тэр, мөнгө, мөнгө, мөнгө! Намуудад хуримтлагдсан их мөнгийг улсын хэрэгцээнд зарцуулахсан гэдэг бодол хүн болгонд төрдөг болсон доо.

Хэрэв хууль тогтоомжтой уялддаг бол, уялддаг бол шүү дээ, надад нэг мэргэн санаа төрж байх юм. 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 2020 он хүртэл, санхүү мөнгө хангалттай болтол, гадаад өрнөөсөө гартал хойшлуулчихмаарсан. Хэрэв ингэж хойшлуулж чадах л юм бол 2016, 2017 онд зарлагадахаар зэхсэн, яг урсгаж эхлэх гэж буй тэр асар их мөнгө, түүн дээр тоглох популизмын хий сүүдэр нам дарагдах гээд байна л даа. Гудамжны улс төр, иргэний хөдөлгөөнүүд, намуудын хандив, олигарх-улс төрийн сүлжээ 2020 он хүртэл нам дарагдаад, 2016 оныг тэсэн ядан хүлээн суугаа мянга xол давах ирээдүйн“гишүүд” бүгд хувиа борлуулж довоо шарлуулаад алга болчихмоор. Дөрөв-таван жилдээ байнга хүлээлттэй горьдлоготой, сэтгэл нь гэгэлзсэн энэ олон зуун мянган сонгогчид ч сэтгэл амрахсан даа!

За мэдээж энэ бол бүтэхгүй санаа. Гэхдээ санаа сэдэл аваг, мэтгэлцэг гээд гаргаад тавьчихлаа. Шилдэг сонгодог нэгэн арга туршлагыг би УИХ руу хандуулан одоо бичих гэж байна. “Ардчилсан авилгат орнууд”-ын жагсаалтаас Монгол маань хасагдах нэг чухал арга зам байж бас болно. 

Энэ бол УИХ-ын гишүүдийг ширээн дээрээсээ өмнөх микрофоноор нь үг хэлүүлэхгүй байх мэргэн арга юм. Өөрөөр хэлбэл популизм хийхийг нь ор тас хориглочих арга зам. Ардчиллын үлгэр жишээ, туршлага, манайхны дотно түнш орон, бид парламентаризмыг тэндээс багагүй суралцсан Германы туршлага байнаа. Бундестагийн туршлагаас би ярих гэж байна. 

Тэнд мөн л 4 жилээр сонгогддог, 1990 он хүртэл 520 депутаттай байсныг хоёр Герман нийллээ гээд 662 болгосон, 1994 онд 10-аар нэмж 672, 1998 онд 669 болгож хорогдуулаад, одоо 631 гишүүнтэй байгаа. Манайхтай адил холимог хэлбэрээр, мажоритари ба намын нэрсээр гишүүдээ сонгодог. Гэхдээ тэр 631 гишүүн нь ажлаасаа чөлөөгдөөд зөвхөн Бундестагт 4 жил дагнан суугаад конторлоод байдаггүй, цаад уугуул ажил албандаа байж л байна. Бундестагийн гишүүн цалингүй, харин нөхөн олговор гэж авдаг. Нөхөн олговор нь Үндсэн хуулийн дагуу гишүүний бие даасан байдлыг хангах зорилготой. Гишүүн бүр нөхөн олговороос орлогын татвар төлнө. Гишүүд хурал чуулган, санал хураалт болбол Бундестагтаа ирж цуглаад хуралдчихна. Лав 631 микрофоноор 631 гишүүн хашгична гэж тэнд лав байхгүй, тийм боломж, цаг зав ч байхгүй. Бундестагийн үндсэн үүрэг: хууль батлах, Холбооны канцлерыг сонгох, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих. Хууль боловсруулах, батлуулахаар бэлтгэх нь парламентын хороодын үндсэн үүрэг. Хороодоороо дамжуулан Засгийн газраа хянана. Үүнийгээ парламентын хяналт гэнэ. 

Бундестагийн гишүүдийг нэгтгэдэг гол механизм нь намын фракц, манайхнаар бүлэг. Намын фракц дээр л бүх асуудал яригдах ба яригдсан сэдвээр Бундестагийн чуулган дээр намын фракцаас томилогдсон ганц нөхөр л Бундестагийн индэрт гарч үгээ хэлнэ. Фракц болгон салбар салбараар өөрийн спикертэй. Тэр спикерээс өөр хүнд микрофон өгөхгүй. Бусад нь танхимд дув дуугүй сууж байна. Микрофон болгоноос үг хэлнэ гэж байхгүй. Жишээ нь санхүү-мөнгө-төсвийн асуудлаар фракц болгон нэг нэг хүн томилчихсон байх тул тэд нөхөд л санхүү-мөнгө-төсөв дээр үгээ хэлэхээс бус бусдаар санал хэлэх, нэмэх хачирлах, залруулах зүйл Бундестагийн танхимд байхгүй. Тодорхой хэлье л дээ. Сөрөг хүчний фракцаас санхүүгийн асуудлаар байр сууриа илэрхийлэх нэг нөхрийг нам нь сонгосон байлаа гэе. Хэрэв сөрөг хүчний тэр нам дараагийн сонгуульд ялалт байгуулбал тэр үг хэлэгч нөхөр бэлээхэн Сангийн сайд. Байгаль орчин, боловсрол, батлан хамгаалах ... гээд сайд нар нь нөөцөнд бэлэн байж байна. Тэд өөрийгөө яс бэлтгэнэ, гэгээрнэ. Манайхан шиг сайд хайж явах, намдаа байгуулсан гавьяа, хандивласан мөнгөөр нь жагсаагаад сайдын суудал хуваарилах гээч юм Германд байхгүй.

Парламентын дэг гэж айхтар юм байна. Манай УИХ-д дэг буюу регламент нь хоёрдмол утгатай, сулхан учраас ухаантны ба хэлэмгийчүүдийн индэр болгох гээд микрофон булаацалдаад уралдчих нь тэр. Микрофон өгөхгүй бол танхимаас гадагш гарахад л зурагтын камер, сэтгүүлчдийн микрофон ярайж, тэд хэрэгт дурлаад бүчээд авна. Болохгүй бол хэвлэлийн хурал зарлачихна.Бундестагийн 631 дотор ухаантай, эрдэмтэй, цолтой хүн манайхнаас дутахгүй олон байгаа, гэвч тэндхийн этикет, санал шүүмжлэл явуулах арга барил нь шал ондоо тул ухаантны цэцэрхэл сургамжлал явахгүй. Өөрийгөө илтгэх боломжгүй тул амаа жимийгээд л сууж байх нь тэр. Яагаад гэвэл нөгөө фракцаас томилогдсон ганц нөхөрт индэр олдоно. Бусад нь гонж. Тэр рүү очиж амаа үдүүлж, цаг алдаж суух хүн Германд олноороо гараад ирдэггүй, тэр утгаар Бундестагийн сонгууль гэж улсаа бужигнуулсан үйл явдал болдоггүйн учир энэ буюу. 

Нэгэнт л суудлаасаа, өмнөх микрофоноосоо үг хэлэх эрхгүй, томруулбал төрийн ордонд 4 жил конторлож, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүй, тойрогт мөнгө тараана гэж байхгүй юм чинь жишээ нь УИХ-д сууя гэж үхэлдэх хүн олон гарахгүй, гарлаа ч тэр нь популист байх аргагүй, мэргэжих тал руугаа явна гээд төсөөлбөл УИХ-ын сонгууль гэж тойрог дээр үхэх сэхэх, мөнгөний амлалт, мөнгө төгрөг, эд бараа, хагас иргэний дайн болж хувирахгүй байх болов уу гэж бодном. УИХ-ын сонгууль гэдэг маань эмгэнэл болж хувираад удаж байна шүү дээ! 

УИХ-тай холбоогүй ч, эрх мэдэлтэн, дарга нарт айхтар хамаатай байж болох, санаа сургамж авч мэдэх нэгэн жишээг дурдъя. Миний олон жилийн найз Удо Хаазе гэж Берлиний нэгэн дүүргийн Засаг дарга бий. Түүний мэдэлд Засаг даргын тамгын газрын 150 гаран ажилтан ба өдий төдий машин унаа, байшин сав бий. Тэрээр 60 насныхаа ойд манай гэр бүлийг урилаа. Берлиний аэрпорт дээр найзмаань хувийн жижиг тэргээрээ тосч аваад дүүрэгтээ гэртэйгээ ойрхон нэгэн жижиг буудалд буулгаад зардлыг нь хувиасаа төллөө. Засаг даргынхаа офист биднийг зочлуулсан, дүүрэгтээ өрнөж буй бүтээн байгуулалтыг үзүүлсэн нь албаны арга хэмжээ (учир нь Монгол Улсын Элчин сайд зочилж яваа) мөн боловч ямагт хувийн тэргээрээ өөрөө газарчлан явж байв. Тамгын газраас нь ганц ч албат, ганц ч машин гарч үйлчилсэнгүй. Мэдэлд нь 150 ажилтан байгаа шүү дээ? - 2015.01.19-ний нийтлэл

Үүнтэй холбоотойгоор төгсгөлд нь монгол сонгогчдод сэдэл өгөхөөр Д.Энхбат найзынхаа мэргэн үгсийг жиргээнээс татаж аваад сонирхуулъя.

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 8 цаг 11 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 8 цаг 17 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 8 цаг 23 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 25 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 29 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 47 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 48 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 49 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 52 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 53 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 10 цаг 55 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 12 цаг 37 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 13 цаг 27 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 13 цаг 30 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 13 цаг 31 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 13 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 36 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 13 цаг 37 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 13 цаг 38 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top