x

Талийгаач хүүгийн ээж: Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, онц ноцтой хохирол учруулсан. Ослын улмаас амиа алдагсдын тоо тав болоод байна.Тодруулбал, ослын үеэр гурван гал сөнөөгч нас барсан. Галд өртөж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс өнгөрсөн сарын 27-нд 19 настай С, өчигдөр 40 настай Б нар эмчилгээний явцад нас барсан харамсалтай явдал болов. Тэд 80-95 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсныг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.

ГССҮТ-ийн Түлэнхийн төвд одоогоор эмчлүүлж байгаа найман иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татаж буй.

Тэрбээр ослын буруутай этгээдийг нэн даруй тогтоохыг үүрэг болгохоос гадна уг хэрэгтэй холбоотой улстөрчдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой. Тодруулбал, хэрэг гарах үеэр тэр орчимд ямар машин хөдөлгөөнд оролцсон, тэдгээр нь улстөрчдийн хамаарал бүхий байсан эсэх, мөн дээр нь хуулийн байгууллагын хүмүүс явсан эсэхийг ч давхар шалгахыг үүрэгджээ. Нэг ёсондоо уг хэрэг санамсаргүй явдал байсан уу, зохион байгуулалттай юу гэдэг эргэлзээг нийгэмд бий болгож орхилоо.

Үүний дараа буюу энэ сарын 29-нд Улсын ерөнхий прокурорын газраас ослыг шалгах Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгчийг нэгтгэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлэхээр болсныг мэдээлэв.

Б.Батзориг: Хохирогч бүрээс мэдүүлэг авах учраас олон мөрдөгч ажиллах шаардлагатай

Ерөнхий сайдын мэдэгдэл, Ажлын хэсэгт олон мөрдөгчийг нэгтгэсэн явдал таван хүний амийг авч одсон энэ галын осол юутай холбоотой байв гэдэг асуулт урган гараад байна. Энэ хүрээнд Монголын Криминологичдын холбооны дарга, доктор профессор Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулав.

-Криминологич хүний хувьд та газтай машин дэлбэрсэн ослыг ажиглаж байгаа байх. Ерөнхий сайд уг хэргийг зохион байгуулалттай байсан эсэхийг тодруул гэдэг үүргийг холбогдох албадад өгсөн. Прокурорын байгууллагаас 115 мөрдөгчийг хамарсан ажлын хэсэг байгууллаа. Энэ явдал юуг харуулаад байна вэ?

-Энэ хэрэг өөрөө олон хохирогчтой байгааг бид харж байна шүү дээ. Нэг байр тэр чигээрээ шатаж, оршин суугчид нь хохироод байна. Хүмүүс нас барлаа. Тиймээс богино хугацаанд хэргийг шалгаж дуусахын тулд Ажлын хэсэг байгуулж байгаа хэрэг.

Мөрдөгчид хохирсон бүх хүнээс мэдүүлэг авч таарна шүү дээ. Орц орцоор нь үнэлгээ тогтооно. Маш өргөн ажиллагаа явагдана.

-Ерөнхий сайдын мэдэгдлийг та анзаарсан байх?

-Олон хохирогчтой хэргийн хувьд маш олон талаар, олон сэжиг таамгаар шалгана. Тэр бүрийг мухарлах болно. Хохирогчдоос ослын талаар өөр өөр зүйл ярьж байгаа. “Дашваанжил” ХХК ч бас нэг зүйл ярьж таарна. Гарсан сэжиг таамаг бүрийг шалгаж мухарлах ёстой. Тэр дунд таны хэлсэн таамаглал ч байх боломжтой. Түүнээс биш гал гарсан, хүмүүс хохирсон байна гээд орхичихгүй.

Бөмбөгөрийн хэргийг санаж байгаа байх. Олон хохирогчтой галын хэрэг шүү дээ. Хүн бүр харилцан адилгүй мэдүүлэг, хохирлын тухай ярьдаг. Тэр бүрд үнэлгээ хийгээд явах болно.

-Хэргийн талаар таны дүгнэлт ямар байна вэ?

-Криминологичийн хувьд хэргийг шалгаж дууссаны дараа дүн шинжилгээ хийдэг. Тиймээс одоогоор хэрэг үүнээс болсон, ийм учир шалтгаантай гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь дүгнэхэд зохион байгуулалттай гэж хэлэх боломжгүй болов уу гэв.

Дэлбэрэлтээс үүдэж анх 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дөрвөн хүн анхан шатны тусламж үйлчилгээ аваад эмнэлгээс гарсан бол 10 хүн үргэлжлүүлэн эмчлүүлсэн. Тэдний дундаас нь зургаа нь маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг албаныхан хэлж байлаа. Харамсалтай нь эмчлүүлж байсан иргэдээс 19 настай С, 40 настай Б нар дөрөв хоногийн зайтай нас барав.

Замын хөдөлгөөнд оролцож явсан гэмгүй иргэд осолд өртөж амиа алдсан явдал олон нийтийн дунд ихээхэн эмзэглэл төрүүлж буй. Тэдний талаар өнөөдөр хэн ч дурсаж, эмгэнэж, цаашлаад нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй байгаа билээ. Талийгаач 19 настай С нь ослын үеэр автомашин дотор байсан бөгөөд газ алдагдаж, дэлбэрэлт болох үеэр машин нь шатжээ. Тухайн үед машинаасаа бууж амжсан байна. Гэвч түлэгдэлт их байсан учраас гудамжинд явж байсан хоёр залуу тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.


Талийгаач хүүгийн ээж: Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх байх

Талийгаач С-ийн ээж Б-тэй холбогдоход “Өнөөдөр л бид хүүгийнхээ ажил явдлыг дуусгаж гашуудлаа тайлж байна. Хүүгийнхээ нэрийг хөндөж, осолтой холбоотой ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцсон. Хариуцлага алдсан хүмүүст хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь хүлээлгэх биз. Бид нэгэнт болоод өнгөрсөн ослын дараа хэн нэгэнд гомдол гаргаж, хэн нэгнийг буруутан болгож яримааргүй байна” гэсэн юм.

Галын осолд өртөж найман хүн одоогоор эмчлүүлж байгаа. Хийтэй холбоотой осол, түлэгдлийн талаар ГССҮТ-ийн эмчээс тодруулахад “Түлэгдлийн хувь 90 битгий хэл 60, 70 хувьтай байхад нэгэнт оройтчихдог доо. 80-90 хувийн түлэгдэл гэдэг найдваргүй, нэмэргүй. Анхнаасаа тавилан тодорхой байдаг. Учир нь амьсгалын зам түлэгдчихдэг. Тэр л хэцүү. Гал, газ, бензин, уксус гээд түлэгдэлт өөр өөр. Харин эмчилгээний зарчмын хувьд ерөнхийдөө адилхан байдаг” гэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 15 цаг 26 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цаг 1 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 17 цаг 40 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 17 цаг 50 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 17 цаг 57 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 18 цаг 58 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 19 цаг 2 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 19 цаг 6 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 19 цаг 9 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 19 цаг 14 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 цаг 17 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 21 цаг 43 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 21 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 21 цаг 57 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 22 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 13 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 22 цаг 18 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 22 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top