x

Эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, холбогдох албаныхан 34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзаж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлж ажиллах талаар санал солилцлоо.

Дүүргийн хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт хүн амын 57,4 хувь нь хамрагдсан бөгөөд 0-5 насны хүүхдийн 87.4 хувь, 06-17 насны хүүхдийн 95 хувь, 18-30 насны залуучуудын 25.4 хувь, 31-45 насны хүн амын 33 хувь, 46-60 насны 47.9 хувь, 61-ээс дээш насныхан 56.2 хувьтай байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалын хүрээнд 2024 оны 02-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 30-ны хооронд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувь ба түүнээс дээш нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо нь хүний амь нас, эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах ажил эхэлсэн бөгөөд цаашид төлөвлөлтийн хүрээнд эмнэлгүүдийн хүчин чадалд зохицуулан хуваарилалт хийх юм. Иймд, иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 15 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 17 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 17 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 17 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 18 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 19 цаг 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 19 цаг 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 19 цаг 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 19 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 19 цаг 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 21 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 21 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 21 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 22 цаг 3 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 22 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 22 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top