x

ДЭМБ: Ковидын сонсгол хэзээ вэ?

“Сонсгол” гэдэг үг өөрөө сонсголонтой болчих юм чинээ монголчууд санаагүй явлаа. Шил шилээ дарсан гамшгийн зай завсраар УИХ сонсгол хийж иргэд биднийг сатааруулж байна. Арав, хорь, гучин жилийн идлэг уулгын эзэд байцаагдахыг сонсох сонирхолтой болоод сонсголонтой. Хилэнт эх хэмээх хөх луу жил нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн сонсголоор эхлэх юм биз ээ. Харин монголчууд Ковидын сонсголыг тачаадан хүлээж буй. ДЭМБ-аас удирдан чиглүүлж, Эрүүл мэндийн яамны нэрээр үрсэн мөнгөний зарцуулалтыг сонсъё гэхээр хэн жадлан эсэргүүцээд байгаа бол?

ДЭМБ: Санхүүжилт

Манай гаргийн хүн зоны амь, амьдралыг шийддэг болчихсон байгууллага 1948 онд үүссэн, өдгөө 194 гишүүн оронтой. Эхэндээ гишүүн орнуудынхаа татвараар үйл ажиллагаа явуулж байсан ч 1978 оноос зардалдаа чирэгдэж, гишүүдийнх нь татвар хаанаа ч хүрэхээ болих шинж оржээ. Дэлхийн санхүү, валютын тогтолцоо, мөнгөний урсгалаар дагнасан герман сэтгүүлч Эрнст Вольфын эрэн сурвалжилж тогтоосноор ДЭМБ-ын энэ цагаас төсвийнхөө 80 хувийг хандивлагчдаас бүрдүүлэх болсон аж. Эрүүл мэндийн олон улсын байгууллага хандиваар санхүүжилгүй яах билээ. Харин хандивлагчид нь эм үйлдвэрлэлийн магнатууд, бас Билл Гейтс. Мань эр “Билл ба Мелинда Гейтс сан”-аасаа жил бүр төсвийнх нь 14 хувь буюу 2.5 тэрбум ам.доллар өгдөг. Хандив өргөгчдийн нэг нь өвдсөн хавдсан хүний үндсэн хэрэгцээг хангадаг эм үйлдвэрлэгч. Нөгөө нь вакцин үйлдвэрлэгчийн хувьцаанаас өдий төдий тэрбумаар нь унагасан мөртлөө “Манай гаргийн хүмүүс дэндүү олширчихлоо” гэж хэлээд нүүрээ бялуугаар нялгадуулсан Билл Гейтс. Хүн эрүүлжих тусам орлого нь буурах нигуртай бизнеснийхэн, хүний тоо толгойг “хорогдуулах” замаар асуудлыг шийдэх юм шиг ам алдсан тэрбумтан хоёр ДЭМБ-ыг санхүүжүүлдэг. Мал “Эзэн минь биднийгээ бөөцийлөн өсгөж үржүүлдэг” гэж бодож явахад малчин ахиухан мах зооглох санаа агуулж суудагтай адилтгахаар жишээ мөн биз? 

ДЭМБ: КОВИД 19

Дэлхийн эдийн засгийн чуулганыг санаачлагч Клаус Шваб, ДЭМБ-ын том хандивлагч Билл Гейтс нарын 2023 онжин Ковид 19 цар тахлаас хэдэн арав дахин хөнөөлтэй шинэ өвчин X disease дэлгэрнэ хэмээн цуурч, Давос 2024 чуулганы үндсэн сэдэв болно гэж үзмэрдсэн. Амазоны удганаар шившүүлэн тарнидуулсан энэ удаагийн чуулганаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус улс орнууд X disease өвчинд бэлтгэж ДЭМБ-тай нь гэрээ байгуулах ёстой гэлээ. Үнэндээ олон улс орон захаасаа ДЭМБ-ыг сонсохоо больсон. Тэд ДЭМБ өөрчлөгдөх ёстой, үгүй бол гишүүнчлэлээ цуцлана гэх болов. Австрали улс жишээ нь “ДЭМБ-ыг шинэчилж, тусгаар улсын эрүүл мэндийн бодлогод оролцдог, зааж зааварладаг явдалд нь хориг тавих ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. Австралийн сэтгүүлч Жеймс Морроу Ковид 19 цар тахлын гол сургамж нь ДЭМБ гэж асар авилгажсан, ХКН-ын сурталчдаар дүүрсэн, ямар ч хэрэгцээгүй байгууллага гэдэг нь илэрхий болсонд оршино гэжээ. 2023 онд коронавирусын халдварын тархалт огт зогсоогүй, дэлхий даяарт 900 мянган тохиолдол бүртгэгджээ. Хүмүүс жирийн ханиад шиг тусаад, эдгэрч байгаа. Австрали гол холбоотнууддаа ДЭМБ-ыг шинэчлэх уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлэхийг санал болгож байна. Зэвсгийн шинжээчид аюултай цэг рүү оруулдгийн адил ДЭМБ-ын санхүүд нарийвчилсан шалгалт хийх ёстой. Цар тахал зарласан, хөл хорио тогтоосон асуудлыг шалгах хэрэгтэй гэж Австрали улс үзэж байна. Ковид 19 ирээдүйд болох үйл явдлын ерөнхий сургуулилт болчих шиг боллоо. Тиймээс Засгийн газрууд Ковид 19 цар тахлын үеийг эргэн харах, ДЭМБ-аас улсын бодлогод хошуу дүрдэг явдлыг тас зогсоох ёстой хэмээн тэд үздэг. 

ДЭМБ: Монгол Улс

Монгол Улс 1990 оноос ДЭМБ-ын чиглэл, зааварчилгааг үг дуугүй дагаж, ард түмэн дээрээ “туршилт” хийлгэгч орны нэг болсон. Ковид 19-ийн жилүүдэд ДЭМБ-ын мэргэжилтнүүд Монголын Эрүүл мэндийн яаманд үнэмлэхүй эрх эдлэн акцинжуулалт, хөл хориог тушаан зааварлаж манай эдийн засаг, санхүүд онцын их хохирол учруулсан. Ковидын сонсголд зориулан цуглуулсан бүрэн бус мэдээллээр 22 их наяд төгрөгийн төсвийг тодорхой бусаар, үргүй зарцуулсан асуудал ил гарсан. УИХ дахь сөрөг хүчин сонсгол явуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулан мэдээлэл цуглуулахад үлэмж эсэргүүцэл, эс үйлдэлтэй тулгарсан бөгөөд үүнд ДЭМБ-ын оролцоо, тулгалт байсныг үгүйсгэх хэцүү. ДЭМБ манай Эрүүл мэндийн яамны гуравдугаар давхрыг нь бүхэлд нь эзэгнэж, хажуугаас нь хяналт тавьж, сайд дарга нарын хөдөлгөөн бүрийг хянаж, хөлслөгдсөн мэргэжилтнүүдээр бодлогоо тулган үйл ажиллагаагаа ямар ч эсэргүүцэл, хориггүй чөлөөтэй явуулдаг. Ийм дүр зургийг ядуу буурай орнуудад түгээмэл харж болно. Big Pharma гэгдэх эмийн аварга компаниуд өргөсөн хандивынхаа хариуд буурай орнуудад ДЭМБ-ын тус дэмээр эмийн борлуулалтаа нэмэгдүүлж байдаг.

ДЭМБ: Шинэ дайсан

АНУ, Их Британи, Япон зэрэг тэргүүлэх хөгжилтэй улс ДЭМБ-ын зааврыг сонсохоо больжээ. ДЭМБ томоохон хандивлагч тамхины корпорациудын шахалтаар электрон тамхийг хориглох, хатуу хянахыг гишүүн улсуудаасаа шаарддаг. Их гүрнүүд өөрсдийн бие даасан судалгаагаар электрон тамхи нь утаат тамхинаас 95 хувиар бага хортойг тогтоож, зохицуулалттай худалдах бодлого хэрэгжүүлж байна. Японы Засгийн газар электрон тамхинд агуулагдах хорт бодис үлэмж бага, утаат тамхинаас гарах явцыг дээшлүүлдэг учир дэмжин ажилласнаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийг сүүлийн 10 жилд 36 хувиар буулгажээ. Хөгжингүй орнууд цар тахлын үеийн хөл хорио, вакцинжуулалт зэрэг нь ямар ч үр дүнгүй ажил болсныг хүлээн зөвшөөрч, цаашид халдварын тархалтын эсрэг ухаалгаар, тэмцэх командлагч нь ДЭМБ-ын түвшний удирдлага яав ч биш гэдэг дээр санал нэгджээ. Улс бүр өөрийн онцлогт тохируулан судалгаа, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан стратеги боловсруулж, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол хохирол харьцангуй багатай, үр дүнтэй гарч болох байж хэмээн шинжээчид үзэж байгаа билээ. Дараагийн удаад ДЭМБ Монголын Эрүүл мэндийн салбарт нөлөөллөө хэрхэн тогтоодог, гүйцэтгэлийг нь хэн хэн хэрхэн хэрэгжүүлдгийг цаг хугацааны эрэмбээр, баримтаар дэлгэю.

Үргэлжлэл бий.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 8 цаг 17 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 8 цаг 23 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 8 цаг 29 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 31 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 35 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 53 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 54 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 55 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 58 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 59 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 11 цаг 1 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 12 цаг 43 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 13 цаг 32 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 13 цаг 36 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 13 цаг 37 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 13 цаг 38 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 42 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 13 цаг 43 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 13 цаг 44 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top