x

Хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас танилцууллаа. 

Уг судалгаагаар өсвөр насныхны эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, оролцох эрх, хамгаалуулах эрхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтийг тодорхойлжээ. Судалгааны үр дүн доорх байдлаар гарсан байна.

Хамгаалуулах эрхийн хувьд гэхэд:

  • Эмэгтэй сурагчдын хувьд интернэт орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзсан хувь эрэгтэй сурагчдаас 8.9 хувиар илүү байна.
  • Цахим дээрэлхэлтэд өртөх байдлын хувьд эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс 7.4 хувиар илүү байна.
  • Огт танихгүй хүнтэйгээ 2 хүүхэд тутмын 1 нь интернэт орчинд харилцаж байсныг нь судалгааны үр дүн харуулав.
  • Мөн хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ.

"Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна"

Эсэн мэнд амьдрах эрхийн хувьд:

  • Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
  • Ажиглалт судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд сургуулиудын эргэн тойронд (150 м хүртэлх газар) хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байна.
  • Сургуулийн эргэн тойрны 150 м хүртэлх газарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг дүгнэхэд 60-аас доош хувьтай нь нийт сургуулиудын 17.6 хувийг эзэлж байна.
  • Энэ үзүүлэлтийг хот, хөдөөгийн сургуулиар нь тодруулбал хөдөөгийн сургуулийн хэрэгжилт хотынхоос 2 дахин муу буюу 21.9 хувь нь хангалтгүй байна.
  • Хотын хүүхдүүдийн саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
  • Бэрхшээлийн төрлөөр харьцуулбал, автозамын түгжрэл (12.3 хувь), нохойноос айх айдас (9.4 хувь), гэрэлтүүлэг муу байдал (9.1 хувь), шороон замын халтиргаатай байдал (8.0 хувь) зэрэг байв.
  • Хөдөөгийн дөрвөн сургууль тутмын нэг нь ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих усны эх үүсвэр байхгүй, зөөврийн цэвэршүүлсэн усыг тогтмол авч хэрэглэх төсөв зардлын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалсан цэвэр усны хүртээмжийн асуудалтай байна.
  • Сургууль дахь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний халуун усны хангамж 45.1 хувьтай, байна.

Хөгжих эрхийн хувьд:

  • Сургуулийн орчинд спорт, урлагаар хичээллэх орон зай, анги танхим, зай талбайн хүрэлцээгүй байдал нь хичээлээс гадуур хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн 40 хувьд нөлөөлжээ.
  • Нийгмийн сүлжээ, интернэтээс өсвөр насныхны 60.3 хувь нь өөрт хэрэгтэй мэдээллээ авч байгаа бөгөөд хотын хүүхдүүд энэ талаар хөдөөгийн хүүхдүүдээс 13 хувиар өндөр байна.

Оролцох эрхийн хувьд:

  • Өсвөр насныхны сайн дурын ажилд оролцсон байдал 45.3 хувьтай байна.
  • Хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс сайн дурын ажилд оролцох нь 9 хувиар өндөр байна.
  • Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, бүлэг, хамтлаг, клубийн үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон эсэх талаар тодруулахад хүүхдүүдийн 60 орчим хувь нь “Үгүй” гэж хариулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургууль, дотуур байрны гадаад болон дотоод орчин ээлтэй байж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 28 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 32 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 55 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 2 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 24 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 32 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 55 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top