x

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Орхон аймагт ажиллалаа

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах бүрэлдэхүүн энэ сарын 25-26-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 110, 186, 234 дүгээр ангид ажиллав.

Тэднийг Эрдэнэт цэргийн хүрээний дарга хурандаа Ц.Төрмөнх хүндэт харуулын хамт угтаж, ангийн үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг уламжиллаа.

Эрдэнэт цэргийн хүрээний ангиуд нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож байгаа юм.

Эдгээр ангиуд алба хаах орчин нөхцөлийг сайжруулж гал тогоо, фитнес заал, тавиулан, спорт заал зэрэг барилга байгууламжид томоохон засвар, тохижилтыг хийсэн байна. Дэд сайд Б.Баярмагнай цэргийн хүрээний бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа, Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, мөн энэ хугацаанд БХЯ-наас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Мөн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, сүүлийн 30 гаруй жил шийдэгдээгүй Зэвсэг, техникийг сэргээн сайжруулах асуудлыг шийдвэрлүүлж, “Хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар болох” зорилтыг хэрэгжүүлэн сум, галт хэрэглэл үйлдвэрлэх “Зэв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан зэргийг онцолж, алба хаагчдын цалинг 3-5 шат, 40-80 хувиар нэмэгдүүлсэн, цаашид ч нийгмийн хамгааллын бодлого үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг тэмдэглээд захирагч, удирдлагуудын уламжилсан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат болоод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцээд иргэдийн цэрэг-эх оронч үзэл, хандлага идэвх өндөр байгаа нь нутгийн захиргааны болон цэргийн анги, байгууллагын идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойг онцолж талархан сайшаасан юм. Орон нутгийн удирдлагууд ч аймаг орон нутгийн хөгжилд Зэвсэгт хүчний ангиудын үнэтэй хувь нэмэр оруулж буйд сэтгэл хангалуун байдгаа хэлж, шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа 40 айлын албан тушаалын орон сууцны төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 16 цаг 36 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цаг 11 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 18 цаг 50 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 0 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 19 цаг 7 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 20 цаг 8 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 20 цаг 12 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 20 цаг 16 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 20 цаг 19 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 24 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 27 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 22 цаг 53 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 22 цаг 59 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 23 цаг 7 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 23 цаг 11 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 23 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 23 цаг 23 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 23 цаг 28 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top