x

Мөрийтэй тоглоомд донтсон 20-35 насны залуус СЭМҮТ-ийг зорьж байна

Мөрийтэй тоглоомд 20-35 насны залуус донтож, их хэмжээний өрөнд орж байна.  Цар тахлаас хойш амьдралаа дэнчин тавьж өрөнд орсон залуусын тоо эрс нэмэгджээ. Энэ талаар NTV телевизийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэсэн мэдээллээр, мөрийтэй тоглоом тоглож буй залуусын ихэнх нь боловсролын түвшин өндөр аж. Мөн математикийн мэргэжилтэй байх нь нийтлэг гэнэ. Улмаар тоглоомоос болж өрөнд орсон залуус үүнийгээ аль болох нууцалж сэтгэлзүйчтэй ганцаарчлан уулзахыг хүсдэг байна. Энэ тухай СЭМҮТ-ийн донтолтын зөвлөх, нийгмийн ажилтан Ж.Гинжир “Залуус амьдрах утгагүй боллоо гэж сэтгэлээр их гутардаг. Ийм хүмүүстэй ганцаарчлан ярилцах нь хамгийн чухал. Бид нэн түрүүнд хүнээ аврахын тулд  сэтгэлзүйн эмчилгээ хийж, улмаар  мөрийтэй тоглоомын хор хөнөөлийн сургалт явуулдаг. Ганцаарчлан сургалт явуулахгүй бол бүлгээр хүндрэлтэй байдаг. Энэ бол архины донтолтоос өөр” гэж телевизид ярьжээ.

Мөрийтэй тоглоомд донтсон залуусын хувьд ихэнх нь  хамгийн багадаа таван сая төгрөгөөс 300 сая хүртэл төгрөгийн дэнч тавиад алдсан байдаг аж. Гэхдээ хувь хүний онцлог, хөрөнгийн хэмжээнээс хамаарч сэтгэлзүйн хямрал харилцан адилгүй илэрдэг байна. Жишээ нь, мөрийтэй тоглоомд таван сая төгрөгөө алдаад амиа хорлох оролдлого хийх нэгэн байхад 300 сая төгрөг алдсан ч өрнөөсөө гарах тухай бодож сэтгэлзүйн зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэхээр СЭМҮТ-д хандах нь ч бий. Тус төвийн Их эмч  Ж.Гантулга “Гэр бүлтэй болсон, амьдрал нь тогтож боломжийн орлоготой болсон хүмүүсийн хувьд хохирол нь өндөр гарч байна. Оюутан залуусын тухайд орлого харьцангуй багатай байгаа хүмүүс  тав, арван мянган төгрөгөөс эхлэн тоглож байна. Гэхдээ хүмүүс мөрийтэй тоглоом тоглохоороо алдахдаа дасч эхэлдэг юм байна. Энэ бол аюултай” гэсэн юм.

Мөрийтэй тоглоом тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон залуусын хувьд СЭМҮТ-ийг зорих нь сүүлийн жилүүдэд ийн нэмэгдсэн болохыг эмч мэргэжилтнүүд ярьж байлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 16 цаг 36 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цаг 11 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 18 цаг 50 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 0 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 19 цаг 7 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 20 цаг 8 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 20 цаг 12 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 20 цаг 16 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 20 цаг 19 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 24 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 27 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 22 цаг 53 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 22 цаг 59 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 23 цаг 7 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 23 цаг 11 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 23 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 23 цаг 22 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 23 цаг 27 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top