x

Сайн дурын даатгалд галын эрсдэлийг сонгоогүй бол нөхөн төлбөр авахгүй

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан аж ахуйн нэгжүүдийн барилга, иргэдийн орон сууц, ил зогсоолд тавьсан иргэдийн автомашин шатаж ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа билээ. 

Иймд галд өртсөн эд хөрөнгийнхөө даатгалын гэрээний бичиг баримтаа гээгдүүлсэн, мөн даатгалын гэрээтэй эсэхээ мэдэхгүй байгаа бол Монголын Даатгалын Холбоонд хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна. /Утас: 76118001 Имэйл хаяг: info@mia.mn/

Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн

Монголын Даатгалын холбоо: 

-"Гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд даатгалын компани руугаа болон манай холбоонд холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. 

Орон сууцаа зээлээр авсан бол анх зээл авахад нь банк даатгал хийлгүүлдэг. Гэвч иргэд эхний хэдэн жилдээ даатгалын хураамжаа төлж байгаад гурав, дөрөв дэх жилээсээ төлөхгүй хаячихдаг. Даатгалын зарчмаараа хураамж төлөөгүй бол нөхөн төлбөр олгож чадахгүй.

Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн байна. Тийм жишээ их байгаа учраас хандаж ирэх нь цөөхөн байгаа ч эсрэг байрных нь цонх хагарсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэд байна. 

60 айлын орон сууцанд бол нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэсэн юм байна. 

Автомашины даатгалын хувьд жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлоо барагдуулах боломжтой. 

Уг даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг ба аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг. 

Иймд жолооч галд шатах эрсдэлийг сонгож даатгуулаагүй бол нөхөн төлбөр авах боломжгүй гэдгийг Монголын Даатгалын Холбооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 16 цаг 37 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цаг 12 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 18 цаг 51 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 1 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 19 цаг 8 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 20 цаг 9 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 20 цаг 13 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 20 цаг 17 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 20 цаг 20 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 25 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 28 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 22 цаг 54 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 23 цаг 0 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 23 цаг 8 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 23 цаг 12 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 23 цаг 20 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 23 цаг 24 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 23 цаг 29 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top