x

Л.Мөнхжаргал: Осолдсон цистерн 15.7 тонн хийн түлшийг Замын-Үүд рүү тээвэрлэж байсан

Хийн түлш тээвэрлэж яваад Дүнжингарав захын уулзварт дэлбэрсэн 60 тоннын цистернийн эзэмшигч "Дашваанжил" компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Дашваанжил" ХХК-ийн Бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал:

-Монгол Улсад хийн аж ахуйн техник ашиглалт, аюулгүйн ажиллагааны дүрэм байдаг. Дүрмийн хүрээнд шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх автомашинууд тоноглогддог. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм, шаардлагууд бий. Энэ стандартын дагуу тээвэрлэх автомашинаа тоноглож, үзлэгт оруулсан. Үүнийг хариуцсан авто бааз манай компанид бий. Шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээгээ явуулдаг. Одоогийн байдлаар орон нутгийн болон хот дотор торхтой буюу даралтат савтай 20 орчим машин шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байна.

Бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон дэлхийн стандартын шаардлага хангасан ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийг тээвэрлэдэг машиныг худалдаж авч, ашигладаг. Авахдаа хамгийн сайн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг авдаг. Тусгай зориулалтын машин учир зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл биш. 

2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу явсан. Заасан маршрут, цагт стандартын шаардлага хангасан машинаар хийн түлшээ тээвэрлэж явсан. Хот хоорондын тээврийн зөвшөөрлийг хагас жил тутамд авсан. Шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Осолдсон тээврийн хэрэгсэл хотыг нэвтэрч гарч байсан. Осолдсон цистерн машиныг 2024 оны нэгдүгээр сард авсан шинэ машин. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан юм.

Компанийн дэргэд сургалтын төвтэй. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан. Гал юунаас болж гарсан талаар мэдээлэл өгч чадахгүй. Нефтийн хий агаартай холилдсон тохиолдолд шатах шинж чанартай, химийн аюултай бодисын ангилалд ордог. Гаднаас оч өгсөн тохиолдолд шатах урвал явагдаж эхэлдэг. Хаанаас оч өгснийг мэргэжлийн байгууллагууд тогтооно.

"Дашваанжил" ХХК-ийн Авто станц борлуулалт үйлчилгээний албаны дарга Д.Баянмөнх:

-22:00 цаг хүртэл хот дотор тээвэрлэлт хийхэд В, С зөвшөөрөл авдаг. 22:00 цагаас хойш том оврын автомашинууд тээвэр хийх ёстой байдаг учир шөнийн цагаар орон нутаг руу гарч хүрэх газраа хүрч жолооч нараа амрааж байгаад цааш явдаг. Осол гарсан өдөр Замын-Үүд рүү 15.7 тонн хийн түлш хүргэхээр явж байсан. Агуулахын аюулгүй байдлаа дотооддоо хангаж, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, зөвшөөрлөө авдаг гэв.

Компанийн зүгээс хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж байгааг мөн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top