x

Хэргийн газрын үзлэг дуусч, нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлжээ

Н.Мишигдорж: Хэргийн газрын үзлэг өчигдөр 22:00 цагт дууссан. Өнөөдрөөс мэдүүлэг авах, бусад нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлсэн

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж, 60 тоннын ёмкость дэлбэрсэн. Ослын газрын үзлэг, шалгалтын ажлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж: 

-Дуудлага мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас нийтдээ 189 мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Тээврийн Цагдаагийн Албаны нийт 31 прокурор, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцлоо.

Хэргийн газрын нөхцөл байдлын үнэлгээг түргэн шуурхай хийх үүрэг чиглэл авсан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилга байгууламжид гал гарч хохирол учирсан, хэргийн газрын цар хүрээ өргөн байсан учраас мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар тухайн өдрийн 22:00 цагт хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн. 

-Хоёр жолоочийг цагдан хорьсон үндэслэл юу вэ?

-Цагдан хорих бол таслан сэргийлэх арга хэмжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ юм.

Харин хоёр жолоочийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд засан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Хуульд заасан үндэслэл журмаас гадна хоёр жолоочийн хувьд гурван хүний амь нас хохирсон, хэд хэдэн орон сууцанд гал гарсан, онц их хэмжээний хохирол учирсан тул сэтгэл санааны байдал тогтворгүй, магадгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал давхар үүссэн тул прокурорт мэдэгдэж, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр уг арга хэмжээг авсан.

-Батлан хамгаалахын яамны албаны машин ажлын бус цагаар яагаад явж байсан бэ?

-Шалгаж байна. Өчигдөр хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна.

-Амины машин байсан уу, албаны машин байсан уу?

-Албаны машин. Батлан хамгаалах яамны машин байсан. Бүртгэлтэй. 

-"Дашваанжил" компанийг хариуцагчаар татсан уу, шалгаж байгаа юу?

-Энэ компани буруутай юу, үгүй юу, хоёр жолоочийн хэн нь буруутай юм эсвэл хоёулаа буруутай юу, тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна. "Дашваанжил" компанийг хариуцагчаар татаагүй, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 16 цаг 35 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цаг 10 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 18 цаг 49 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 18 цаг 59 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 19 цаг 6 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 20 цаг 7 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 20 цаг 11 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 20 цаг 15 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 20 цаг 18 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 23 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 26 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 22 цаг 52 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 22 цаг 58 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 23 цаг 6 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 23 цаг 10 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 23 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 23 цаг 22 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 23 цаг 27 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 цаг 34 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top