x

Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Эрлийн ажиллагаа явуулж байна

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, гал гарсан, хүний амь эрсэдсэн тухай мэдээлсэн. Ослын болон галын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өнөөдөр өглөө дараах мэдээллийг хийсэн юм.

Г.Ариунбуян:

-"Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Одоо эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа. Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байна. 26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна.

Анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй. "Глобал" сургуулийн урд талаас уг байр руу галын машин ороход автомашинууд тавьсан, хашаа саад хаалттай байх зэрэг хүндрэл байсан, гэхдээ цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан.

Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй. Газын улмаас учрах аюул түүнд тохирсон ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж байна. Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай боллоо.

Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын ар гэрт тэтгэмж өгдөг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 16 цаг 36 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цаг 11 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 18 цаг 50 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 0 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 19 цаг 7 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 20 цаг 8 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 20 цаг 11 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 20 цаг 15 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 20 цаг 18 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 24 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 27 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 22 цаг 53 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 22 цаг 59 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 23 цаг 7 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 23 цаг 11 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 23 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 23 цаг 22 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 23 цаг 27 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 23 цаг 34 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top