x

ИРГЭНИЙ ҮГ: Хотын даргын мэдрэлийг шалгуулмаар байна

Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, богино эргэлтийн чиглэлүүдийг бий болгосонтой холбоотойгоор иргэд байр сууриа илэрхийлж байна.

Иргэн:

-Х.Нямбаатарыг ард түмэн хотын даргаар сонгоогүй юм аа. МАН-ын хулгайчууд л сонгосон байх. Уг нь ард түмнээрээ хэлэлцэж байж хотын даргаа сонгох ёстой юм. Ард түмэн сонгоогүй учраас ард түмэндээ ээлгүй хууль, дүрэм, журам батлаад байх юмаа. Өдлийн хүйтэнд толь шиг мөстчихсөн, гантиг чулуу шиг зам дээр хөл гараа хугалчих гээд арай гэж махан биеэ авч явж байна. Халтиргаа, гулгаатай, өвлийн ид хүйтний үе байна. Гэтэл автобусны богино рейс гэнэ үү, бантан шиг, жонхуу шиг заваан юм хийчихсэн. Тэгээд энэ хөгшчүүл чинь төөрөөд байна, даараад байна. Ойд төөрсөн сармагчин шиг хэд эргэж, дамжиж байна.

Би одоо гурав, дөрөв дэх өдрөө явж байна. Хүүхдүүд өрийн дарамттай байна, өвчин зовлонтой байна. Хоёр, гурван хүүхдийг нь би очиж хардаг юм, гэр хороололд. Сайжруулсан, муужруулсан түлшнээс чинь болоод агаарын бохирдолтой байна. Хүүхдүүд нь ханиад томуунаас салахгүй байна. Очиж эм тариаг нь өгдөг, хоол ундыг нь хийж, гэр орныг нь хардаг. Өрийн дарамттай хүүхдүүд өдөр шөнөгүй бөхийтлөө ажиллаж байна. Тэр хооронд нь бид бас амьдралд нь нөхөөс, нэмэр болж байна. Хотын төвөөр сэлгүүцээд байгаа юм байхгүй штээ. Тэгэхэд Х.Нямбаатар биднийг хотын төвөөр сэлгүүцээд, зугаацаад байна гэж ярих юм. Өөрсдөө 20, 30 минут автобус хүлээж, даарч үзсэн юм уу? Автобусаар зорчиж үзсэн үү? Нэг кг мах, нэг ширхэг талхны үнэ мэдэх үү?

Гэр хороололд амьдрал ямар байгааг мэдэхгүй штээ. Төрийн ордон дотор орж суугаад худлаа ярьж, хулгай хийсэн, өөрсдөдөө дархан эрх олгочихсон. Халдашгүй дархан эрх гэнэ ээ. Хулгайчууд өөрсөддөө дархан эрх олгоод байхдаа яахав дээ. Ховор, үнэтэй ан амьтан биш дээ. Тэгээд хуулиар хулгай хийгээд байна. Дүрэм журам батлаад байна, энэ Х.Нямбаатар чинь. Баталсан дүрэм журам нь ард түмэндээ ээлгүй, элэггүй байна. Өдөржин автобус хүлээгээд, 2-3 дамжаад гудамжинд хонохоо шахаад харьж байна штээ. Одоо сургууль амарчихсан байна. Гэр хорооллын хүүхдүүд чинь хөнгөн, нимгэн хувцастай явна, автобус дамжина. Замдаа осгочихоод хичээл дээрээ ороод чичирч байна шүү дээ. Нус нь гоожчихсон, ханиад хүрчихсэн, гутал нь цоорчихсон. Гэр хорооллын амьдрал үнэхээр хэцүү байна. Муу усны нүх байхгүй, юм угаасан усаа гудамжиндаа гаргаад цацчихаж байна. Тэр нь хөлдөөд, хөгшчиүүд бид халтираад, тахир дутуу болж байна, эмнэлэг домнолгоор явж байна. Аягүй хүнд байна аа, энэ гэр хорооллын амьдрал. Муу усны нүх байхгүй, үнс тоосондоо дарагдчихсан. Хавар болохоор хүүхдүүд нь нөгөө үнсэн дээрээ тоглоод, форм энэ тэр нь тэсэхгүй, үнсэн саарал болоод орж ирж байна штээ.

Тиймээс хотоо хоггүй болгомоор байна, байшин барилгаа цөөлмөөр байна, хуучны “бараанк” байшингууд их байх юм, хотын нүүр царайг гутаагаад байх юм. Энэ мэтээр хийх ажил зөндөө Х.Нямбаатар дэндүү чадваргүй, чадамжгүй байна. Толгой нь олгой болчихсон, хөлдчихсөн. Мэдрэл энэ тэр нь зүгээр байгаа даа, шалгуулмаар байна. Энэ жижигхэн хотыг цэвэрхэн аваад явчихад юухан байх вэ дээ. Эрээнээс долоон дор байна шүү дээ. Өнгө үзэмж байхгүй, хөгжил дэвшил байхгүй. Машин, барилга хоёроос л өөр юмгүй боллоо.

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.69.252.154)
    би нямбаатарын талын хүн биш шүү. гэхдээ хотын унаган иргэн бичмээр санагдлаа. нямбаатар ажлаа аваад 2 сар ч болоогүй бна. гэхдээ их санаачлага гаргасан. хотын төлөө их юм хийхийг хүсч бна. өмнө нь ажиллаж бсан дарга нар нь юу ч санаачлах сөхөөгүй зөвхөн хувиа л бодсон. ялангуяа тэр тэнэг бөх сумбузар. одоогийн энэ их халтиргаа түгжрэл ийг тэр бөх л хариуцна. ямар бэлтгэл хийгээгүй хотыг орхисон.
    2024 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top