x

Согтуугаар машин жолоодсон 96 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ

УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ.

Хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200,000 төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400,000 төгрөгөөр торгуулахаар болсон.

Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон.

Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг өдгөө мөрдөж байна.

-Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шуугьсан. Ер нь олон сая төгрөгийн торгуулиа төлөөгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцсоор байдаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан юм бол?

-Торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлсэн эсэхээс хамаарч хэмжээг нь хөнгөрүүлж, эсхүл нэмэгдүүлж болохоор шинэ зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан.

Тодруулбал зөрчил үйлдсэн хүн шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг нь 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин дээрх хугацааг хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэхээр болсон.

Мөн тухайн хүний жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авна гэж хуульд нэмэлт оруулсан.

Иргэд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй тохиолдол нэлээд байгаа. Жишээ нь 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139,969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.

Тэгэхээр цаашид зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны төлөх торгуулийн хэмжээ нэмэгдэж, тодорхой эрхүүд тань хязгаарлагдах болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан болов уу?

-Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд автомашины тоо 2.8 дахин өсөж, одоогоор нэг сая 350 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Автомашины тоо өсөхийн хэрээр зам тээврийн осол, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр нэмэгдэж буй учраас хуулийн хариуцлагыг чангаруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байсан гэж хэлж болно.

2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 32,146, эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 4,187, жолооны эрхгүй, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 13,107 зөрчил бүртгэгдсэн. Эндээс эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил сард дунджаар 380 орчим гарч байж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.

Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй болж байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хэрэгтэйг сануулъя.

Эх сурвалж: УЕПГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 17 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top