x

...Арилжаа…

Эрх мэдэл, ямба мяндаг хэдэн тэрбумаар үнэлэгдэж, төрд өмч төвлөрүүлж, татвар төлөгчдийг золиослож, дээрэм тонуул хийх ичгүүргүй явдал суудал 2000 оноос  эхлэн ногоон гэрлийн компан нэрийдлээр тусгай эрх даварч, арын хаалгаар авилгал савирч, эдүгээ ногоон автобус болон тодорч, ноцтой олон янзын суйлаа болон хээл хахуул хөвөрч улс төрчид бие биенийгээ барьцаалах хуйвалдааны онол гаарч байна.

Улс төрчид эрх мэдэл, хэргэм зэргийг арилжаалж цулайцгаасан. Энэ арилжаа сүүлрүүгээ хэдэн тэрбумаар дамлагдан тооцогдож, сонгууль ойртох тусам социалист сияами ихрүүд нам нам дотроо нэр дэвшилтийн наймаа арилжааны үнэ ханшаа тохиролцон цүнх баригч авилгачдын дамжаа, хуйвалдаан хүчтэй болж, дарга удирдлагаа тойрсон зусардал эрчээ авч эхэллээ.

Ийнхүү эрх мэдэлд хүрэх арилжаа жилээс жилд өсч улс төрчид үнэ хаялцан тохирч улс үндэстнийг доройтуулж сөхрүүлэн гэмт үйлдэлтэй хэрэг хам улс төрийн бүлэглэлүүд сонгуулиар дараагийн дөрвөн жилийн эрхээ авахаар улайрч байна.

Албан тушаал эрх мяндагийг арилжаалагчид арван хувиас эхлүүлэн банк, нүүрс, төмөр зам…тонохгүй юм алга.

“Эх орон, ард түмний” нэрийг баригч сөөнгө хоолойт Хамас хүүхнээ хөтлөн  ГХО-ыг эсэргүүцэж өөрсдийнхөө, ихэнхдээ Хятадаас оруулж ирсэн ХОруулалтаа хаацайлангаа цусны шинжилгээ ярьж эрлийз  хүүхдүүдээ хээв нэг мартчихаад бусдыг адлан, хүнийг эрлийз хурлийзаар нь дуудан үндсэн хуулинд заасан нас, хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчин, ороz ФСБ- н даалгавраа дуулгавартай гүйцэтгэн, өөрийн хэрэг хам УИХ-ын хөтлөгчөөр алх цохиулан гайхуулав.

Эрх чөлөө боолчлол хоёр харш, эрх үүрэг хоёр эсрэгцэл болой.

Эрх чөлөөгүй бол боолчлол,хүчирхийлэл гаарна.

Эрх, хариуцлага үгүй бол үүрэг хүлээсэн сүрэг олшроно.

Хувь хүний эрх дээдлэгдэг, хувийн өмчийг  дэлгэрүүлдэг эрх чөлөөт тогтолцоонд хүн жаргалтай амьдарч аз жаргалаа цогцлооно. 

Төрийн занхагар бүтцийг цомхон болгож, авсаархан татварлаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үнэ чөлөөлөн, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн хараат бус эдийн засгийг бэхжүүлж, хүмүүс хоорондоо арилжаа худалдаагаа хийж хаана хаанаа,хэн хэндээ хожоотой амьдрах боломж бол жинхэнэ эрх чөлөөний баталгаа бөлгөө.

Эрх мэдлийн наймаа нь чөлөөт арилжааг устгаж зөвхөн дарга нар хямд аргаар цулайж харгислал хүчирхийллийг буй болгодог.Төрөөс хөндөлсөх хүнд суртал устсан цагт хүмүүс хоорондын сайн дурын арилжаа нь бие биенээ хөгжүүлэн өөгшүүлдэг. 

Төрийн садаагүй чөлөөт эдийн засаг бол хүн болгон баяжин өөдлөх суурь мөн. Хүн нь баяжваас үндэстэн баяжина.

Та аль арилжааг нь зөв гэж үзэх вэ?!

Эндээс л бүх гарц харагдана.

Хүний эрхэн зовлонтой жаргах ?

Өөрийнхөө эрхээр жаргалтай зовох уу?

АЙН!!!

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 46 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 50 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 51 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 52 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 53 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 54 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 56 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 57 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 2 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 2 цаг 13 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 2 цаг 28 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 2 цаг 31 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 2 цаг 44 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 3 цаг 38 мин Нийслэлд ашигт малтмал олборлогч 140 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байна 3 цаг 56 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 цаг 57 мин Сүүлийн 10 жилд 608 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ 3 цаг 57 мин Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ 3 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотод Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ 3 цаг 59 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, нийт нутгаар сэрүүсэхийг анхаарууллаа 4 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top