x

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал, ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам метр, бусад долоон аж ахуйн нэгж 1,076,475 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Харин Чингэлтэй дүүрэгт хувийн хэвшлийн хоёр аж ахуйн нэгж 1,242,115 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй. Тус дүүргийн хувьд авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгасан бөгөөд явган зам, замын нуухны цэвэрлэгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү тухайн дүүргүүд дэх томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөлтэй уулзан, орчны 50 метр талбайн цэвэрлэгээгээ тогтмол хийх, цэвэрлэгээнээс гарсан цас мөсийг яаралтай тээвэрлэх шаардлагатайг сануулж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хот, нийтийн аж ахуйн ажил дүүргүүд рүү шилжсэнтэй холбогдуулан аль болох богино хугацаанд ажлаа жигдрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор төв зам болон өгсүүр, уруу замуудын халтиргаа гулгааг арилгахад анхааран ажиллаж байна. Гэр хороолол дундах засмал замын цэвэрлэгээг “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ хариуцаж буй. Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хүний нөөцийн дутагдал их байна. Тиймээс тохижилт, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэж байгаа” гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Дүүргүүдийн нөхцөл байдлыг харахад ихэнх нь төв замаа сайн цэвэрлэсэн боловч гэр хороолол, байшин хороолол доторх зам талбай, явган хүний замын цэвэрлэгээ хангалтгүй байна. Мөн замын хажууд овоолж тавьсан цасан дээр хүмүүс хогоо хаяж байгаа тул шуурхай тээвэрлэн, цэвэрлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар СӨХ-дтойгоо уялдаа холбоотой ажиллаж, СӨХ-д хотхон доторх үйлчилгээний байгууллагуудаа уриалан орчны 50 метр талбайг нь тогтмол цэвэрлүүлэх хэрэгтэй. Ер нь иргэн, аж ахуйн нэгж бүр оршин суугаа газартаа эзэн болж, бие биеэ уриалан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэснээр аюулгүй орчин бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top