x

Түүхэн хөндүүр

Дааж давшгүй хохиролд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээтэй байгаа. “Үгүй” гэдгээ шууд мэдэгдвэл толгойгүй болж байсан түүх улирсан эсэх нь бүрхэг тул манай эрх баригчид айсандаа ард түмэндээ муу хэлүүлээд дуугай хохирч явдаг. С.Зориг алуулж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С,Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг барууны гар хөл гэж шоронд хорьж байв даа. Тэдний үйлдсэн гэмийг нотолж чадалгүй сулласан ч орос ахаасаа жийрхээд цагаадсан гэж зарлалгүй мартагнуулав. Түүхэн хөндүүр илаарших яагаа ч үгүйг В.Путин харуулж байна. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг агаад “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй эмгэнэлт хувь заяаг хүчээр бус ухаанаар даван туул. 

Улаан орос чинь ах нар юм уу, ах нар маань улаан орос юм уу? 

Дээгүүрээ “орос ах” гэж бөхөлздөг ч доогуураа (жишээ нь манай Гашууны голынхон) “улаан орос” л гэдэг байв. Мах бэлтгэлд хуу хамж тушаадаг иргэ сэрх шар агтаа “улаан оросын хоол” гэнэ. Ноос ноолуур арьс шир хөөвөр хялгас сүүнийхээ ногдлыг гүйцээж чадахгүй шүүхээс дуудагдвал “улаан орос чинь яасан ханаж цаддаггүй мангас вэ” гэж гэртээ томорно. Матдаг өөдгүй новш-МАХН-ын гишүүн дэргэдээ байвал цуурна гэж хол. “Ам бат бол амь бат” хэмээн даравгараа цоожлоод үг унагахгүй. Дарга нар гэнэдүүлэхээр өдвөл юу гэдэг гээч: хар шар феодал, эсэргүү, японы тагнуулыг орос ах нар дарж өгөөгүй бол дорой бид ингээд социализмд жаргаж суухгүй сөнөсөн гээд уйлагнана. Дургүй хүрэм бялдуучид-цөм ардын дайсны удам угсаа.

Улаан оросын “ал” гэснийг Чойбалсан “үгүй” гэвэл А.Амар, П.Гэндэн нар шиг буудуулна. Ю.Цэдэнбал айхдаа оросуудыг өмөөрөөд зогссонгүй, хүргэн биеэ өөлсөн нөхдөө “Найрамдал-дружбад цав суулгалаа”, “Хятадын талыг баримтлав” гэж цөлдөг ял зохиож хэрэгжүүлэв. Тоглоомын этгээд түүний үед оросод үг хэлэх огторгуйд шороо цацах ижил болсон. Бал дарга гоц илүүдээ нөхдөө атгасан бус түүний ард Кремлийн үл үзэгдэгч цустай урт гар ойрхон. Оросын тавиулаас үхтэлээ айсан алба хаагчид цөм улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайна. Одоо ч чармайдаг. Орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ бид хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж явлаа. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр бол суут улаан орос бөгөөд болъщевик улаантны загалмайлсан эцэг.

Эх орон Монголынхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад гурван саяул ягштал нотолж, муусайн удирдагчаа эрвийх дэрвийхээрээ түшиж хамгаалъя. Тэд хүн амаа чинээлэг амьдруулахын төлөө жинхэнээсээ тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Авилгатай дайтахаар зарласан дуулиант тэмцэл орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг АН-аас УИХ-д сонгогдсон түшээ Ажнай, Ханбогд сумын засаг дарга дожной Х.Нэхийтээр туг тахиад, авилга хулгайн нууц ноёдын толгойг илээд өнгөрөхгүй гэдэгт найднам. Бодит үр дүнгээр Л.Оюун-Эрдэнэ үнэлэгдэнэ. Ерөнхий сайддаа амжилт хүсье. 

Дуугарвал дуу нэг, тугтарвал хүч нэг зарчмаар ерөнхийлөгчийнхөө санаачлагыг дээдлэн-нефтээ нэрж, өндөр үнэтэй шатахуунаар айлын царай харж холгуулдгаа цэглэ. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа гоц боловсронгуй технологиор хал балгүй олборлож мөнгөж. Тэрбум модны ногоон шугуй униартаж, гол мөрний ай саваар усан сангууд цэнхэртэж, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Элийрсэн зөнөг зохиолчийн шизо хөөрөл дургүйг чинь хүргэж буй биз. Алийн бүр гутарч бухимдах вэ, нэг удаа ингэж уужрахгүй бол зөнөг өвгөн чадхийх янзтай. Дэврүү хүсэл минь биелнэ-харж байгаарай. Гэхдээ өвөө нь удирдагч нарын маань дунд цэвдэг зэтгэр нуугдаж байвал түүнд мөргөж тэнэгт гээгүй шүү. Үүнийг хатуу сана. 

Төрд өөрийгөө төлөөлүүлэхээр ядаж хулгайч сонгохгүйг хичээ! 

Ю.Цэдэнбал, А.Филатова хоёрын “Хятадын аюул” гэх үзэл суртлыг ор тас хаядаггүй массыг Х.Баттулга онилсноор шидэт хувилгаан мэт шүтүүлж яваа нь Монголын эмгэнэл гэж би үздэг. Хужаад ууслаа, онгон байгаль сүйрлээ, гадны хөрөнгө оруулагч гэх-эдийн засгийн алуурчдыг эх орноосоо хөөе! 30 гэр бүлийхний толгойг овоолоод тойрч бүжиглэе! Хятадууд мах хуу хамчаад 70 сая малтай монголчууд өлсөж үхлээ. Хужаа мянгат малчид эзэлчлээ. Соц. нийгмийн ийм дэвсгэр бухимдалтай нь бүх сонгогчдын 60 хувь. Энэ 60 хувийг Женко сэвдэг. Сонгогчдын 60 хувь-ялалт. Энэ бэлэн сул ялалтын үнэр авсан Ц.Туваан Женког шиншлээд салахгүй урамдаж явааг хар. Бухын малтсан нуруундаа буруу үйл эзэндээ гэдэг сэн.

АН хаачваа? Яллагдагчаар татагдаад сонсголоос оргосон Х.Баттулга гэнэт ил гарч АН-ыг төлөөлөөд бараа бологч Ц.Туваанаа дагуулсаар УИХ-ын даргад бараалхаж, гишүүн-сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёртой хүч хавсран хятад цагаачдад эзлэгдэх хөрөнгө оруулалтын хуулийг гацаав. Женкогийн нутаг нэгт спикер Дум, УИХ-ын хамтарсан комисс сэм байгуулаад орос монгол холимог лүндэн дээрээс буухыг хүлээж суугаа эрхэм. 

Газар нутгаа гадны гуйлагчдад 100 жил ямарч босго үнэгүй зүгээр өгөх хууль саатсанаар самбочийн хулгай цайрч оргил өөд мацав. Араас нь АН-ын УИХ дахь бүлэг шүүхээс бултаж яваа хулгайчаа дагаад намирав уу яав? АН-аас сонгуульд жагсаалтаар дэвшигчдийг Х.Баттулга найруулж буй гэлцэнэ. АН-ын эвэртэн тууртныг Х.Баттулга далдуур томилсон сурагтай. Энэ эрчээрээ нисвэл Женко дүүлэх цартай. Арга ч үгүй биз. Ерөнхий сайдын зөвлөгч гэх том албыг В.Путины дохиогоор эзэгнэсэн гэх хар дагуулдаг эрхэмд юм юм л байгаа. 

Танк их буугаар айлгаж 80 их наядын орлого хаасан хар санаа нь одоо гадны шууд хөрөнгө оруулалтын аюул гэх мэхэнд шилжиж эх орноо дахин хорлох болтой. 10 гаруй жилийн өмнөөс нүүрсээ төмөр замаар зөөсөн бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч байгаа. Энэ их гарз хохирлыг Женко тарьсныг мэдэхгүй хэн байна. Ийм гай удагчийг өргөмжлөн дагагч АН-ын зарим гишүүд өр өмлөдөг. АН-ын хэсэг залуу Женкогийн бузар мөнгө, насгүй эрх мэдэлд дөрлүүлж явааг тэдний үе тэнгийн ХХI зууны шинэлэг зохиолчид үзэн ядан бичих болно. 

Орос эх сурвалжаас товчлоё: “ОХУ эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх болно. Орост нефть, хий, нүүрс, уран байна. Сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортыг нураана. ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монгол түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгож авав. Якунинд тавьсан Путины бооцоо-Таван толгойн нүүрсний ордыг монголын төмөр замтай холбох. УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжтой. Дерипаскагаар дамжуулсан тоглолт нь Таван толгойг эзэмших. Гэтэл Сү.Батболд Таван толгойг Дерипаскад өгсөнгүй. Бас “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлчхэв. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгож. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг баллана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. 

Ц.Доржготов /2024-01-12/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    Ц.Доржготов гэж ямар хужаа шээс байна Хунхууз Энхсайхан Хүзүүгүйдорж ллруудыг хөхөж байдаг буян юм аа
    2024 оны 01 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 8 цаг 18 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 8 цаг 23 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 8 цаг 29 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 31 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 8 цаг 35 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 10 цаг 53 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 10 цаг 54 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 10 цаг 55 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 10 цаг 58 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 10 цаг 59 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 11 цаг 1 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 12 цаг 43 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 13 цаг 33 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 13 цаг 36 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 13 цаг 37 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 13 цаг 38 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 13 цаг 42 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 13 цаг 43 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 13 цаг 44 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top