x

Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан аж ахуйн нэгжийн хашааг албадан чөлөөллөө

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажилласан.

Тодруулбал, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавихаар зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн юм. Тухайн байршилд “Сентури Лэнд Марк” ХХК газар эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа татсан зөрчил гаргасан юм. Тухайн аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй хашсан талбайг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлж дууслаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Сентури Лэнд Марк” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд нэгдүгээр сарын 5-ны дотор зөвшөөрөлгүй татсан хашаагаа чөлөөлөх тухай тусгасан. Гэвч уг аж ахуйн нэгж нь заасан хугацаанд хашаагаа чөлөөлөөгүй, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хашааг буулган, газрыг албадан чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тул гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хавраас тус талбайд хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна" гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс “Сентури Лэнд Марк” ХХК-ийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2000 метр талбайг чөлөөлж, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбох зам тавих юм. Тус зам нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм.

Өвлийн улиралд замын бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжид Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 15 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 19 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 27 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 32 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 1 цаг 4 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 17 цаг 31 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 18 цаг 6 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 19 цаг 45 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 19 цаг 55 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 20 цаг 2 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 21 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 21 цаг 6 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 21 цаг 10 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 21 цаг 13 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 21 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 21 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 21 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 23 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 23 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо
Top