x

Хэнтий аймагт Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун болон 175 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгоно

Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар, УОК-ын дарга Т.Баярхүү нар Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа. Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм.

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгөх үеэрээ Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 20 тонн шатахууныг тус тус олгосныг хэлээд Улсын нөөцөөс Засгийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлттэй үнээр тус тус нэмж олгохоор болсон” гэлээ.

Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонслоо.

Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө зөвхөн үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийэ үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар буурч 25 мянган төгрөг болж байгааг дуулгав.

Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 38 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 47 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 58 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 6 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top