x

“АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатарын Ажлын албатай хамтран 9 дүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд “АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар, БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар мөн НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  Д.Мөнхбаатар болон дүүргийн 34 хорооны 10.000 гаруй ахмадын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Арга хэмжээний эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын Ж.Ганбаатар  дүүргээс сонгогдсон гишүүний хувиар салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон БГД-т хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.

Мөн БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмадууддаа зориулж хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Тухайлбал, БГД-ийн ЗДТГ-аас 2023 онд ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр  дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төрийн болон Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол хамтран олон ажил санаачилж хийсэн юм.

         Давхардсан тоогоор 38,500 гаруй ахмадад халамжийн дэмжлэг олгожээ

Баянгол дүүргийн 1-34 хороонд тэтгэврийн насны 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг. Тэгвэл 2023 онд дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 38,500 гаруй ахмад настанд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд ингэхдээ 34 хорооны Ахмадын зөвлөл, Ахмадын холбоотой хамтран 74 ахмадыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Үүнд:

  • Хүүхэд хамгаалагч үйлчилгээнд 20 ахмад настан

  • 39 ахмад настанд өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг олгосон бол 15 ахмад настанд Мэргэжилтний зөвлөх үйлчилгээг 15 үзүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолын дагуу 65 болон түүнээс дээш настай 12,645 ахмад настанд 1,024,740,000 төгрөгийн насны хишиг тэтгэмж олгожээ.

Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна

БГД-ийн Ахмадын хорооноос Геронтологийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлье” арга хэмжээг уламжлал  болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ онд дээрх арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн 150 ахмадыг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулж, шаардлагатай асаргаа сувилгаа, эрүүл мэндийн дэмжлэг, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг оношилгоод ахмадууд идэвхтэй хамрагдсан бөгөөд цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгийг дүүргийн удирдлагууд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 10 цаг 29 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 10 цаг 30 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 10 цаг 32 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 10 цаг 38 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 42 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 10 цаг 43 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 10 цаг 45 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 10 цаг 46 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 47 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 10 цаг 48 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 10 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 10 цаг 56 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 12 цаг 39 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 12 цаг 50 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 13 цаг 1 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 14 цаг 55 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 14 цаг 55 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 14 цаг 57 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 14 цаг 58 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 17 цаг 1 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top