x

Баянгол дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.10.18) болж, дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзаяа танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 9 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс

  • Гурав нь 100,

  • Тав нь 90,

  • Нэг нь 70 хувийн хэрэгжилттэй буюу нийт өгсөн үүрэг даалгавар 91 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.Тухайлбал, өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Дээрх үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн ЗДТГ, холбогдох газар, хэлтсүүдтэй хамтран аравдугаар сарын 11-ний өдөр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулсан байна.  

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төлөвлөгөө гаргаж, хуваарийн дагуу төрийн өмчийн 21 сургууль, 38 цэцэрлэгийн орчимд эргүүл ажиллуулсан байна.

Мөн өнөөдрийн Шуурхай зөвлөгөөний дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн хэлтэс, “Баянгол Шинэ Өргөө” ААТҮГ болон Биеийн тамир спорт хорооноос цаг үеийн мэдээллийг  өглөө.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээллийн тоо 0,7 хувиар буурчээ

БГД-ийн Цагдаагийн  газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа 2023 оны аравдугаар сарын 4-өөс аравдугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэр дэх эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд БГД-ийн Цагдаагийн газарт иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4273 гомдол, дуудлага ирсэн байна. Үүнээс I хэлтэс 43.5, II хэлтэс 40, үлдсэн 16.5 хувийг Замын цагдаагийн хэлтэс хүлээн авч шалган шийдвэрлэсэн бөгөөд нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэл өмнөх онтой харьцуулбал 0,7 хувиар буурсан байна гэлээ.  

Түүнчлэн БГД-ийн Цагдаагийн газраас:

  • “Тандалт” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргийн Улаан загалмайн хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран тэнэмэл байдлаар амьдардаг, архинд донтох өвчтэй 101 хүнд архины хор уршиг сэдвээр яриа таниулга хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бол “Сэргэлт өөд” ТББ-д гурван хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна.

  • Аравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” арга хэмжээний хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22, “ASAP” сангийн эрэн сурвалжлах хэсэгт бүртгэлтэй 2, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцсон 124 жолоочид тус тус торгууль оногдуулсан байна.

  • Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 141 аж ахуй нэгж байгууллагын 1486 хяналтын камер стандартад нийцсэн эсэх судалгааг гаргаж улмаар шаардлага хангаагүй 24 аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 87 хяналтын камерыг шинээр байршуулж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт болон байгууллагын гадна орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллажээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 285 тонн давс нэмж захиаллаа

“Баянгол Шинэ Өргөө” ААТҮГ-ын дарга Г.Даваасүрэн дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гэр хорооллын 8 хороонд задгай 8 машин 588 эргэлтээр 266,020 тонн хог тээвэрлэсэн бол байшин хороололд 21 машин 1381 эргэлтээр 4949,810 тонн хог тээвэрлэсэн байна. Түүнчлэн “Баянгол Шинэ Өргөө” ААТҮГ-аас хог ачилтыг сайжруулах талаар тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, холбогдох алба хаагчид хороодод ажиллаж хог тээвэрлэлт болон тулгамдаж буй асуудлыг сонсох улмаар 7 хоног бүр хяналт тавьж ажиллаж эхэлсэн байна. Мөн хогны төлбөрөө төлөөгүй ААН, иргэдэд шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хогны гэрээ байгуулсан 1749 аж ахуй нэгж, иргэн байгаагаас 961 нь хогны төлбөрөө төлөөгүй байна. Иймд холбогдох газруудтай хамтран хогны төлбөрийг барагдуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөцөд 8,5 тонн давс, 70 тонн бодис үлдсэн бөгөөд үүн дээр нэмж 285 тонн давс захиалсан гэсэн мэдээллийг өглөө.   

Баянгол-2023 иргэдийн спортын XI наадам”-д хороод идэвхтэй оролцож байна

Баянгол дүүргийн “Иргэдийн спортын XI наадам” есдүгээр сарын 9-ний өдөр эхэлсэн бөгөөд нийт 9 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар спортын 4 төрлийн тэмцээн зохион байгуулагдсан ба үлдсэн 5 төрөл нь хуваарийн дагуу болно. Түүнчлэн Баянгол дүүргийн “Иргэдийн спортын XI наадамд хороодын Засаг дарга нар ач холбогдол өгч, иргэдээ идэвхтэй оролцуулж байгаа гэсэн мэдээллийг  дүүргийн Спорт хорооны дарга Г.Батбаяр удирдах ажилтнуудад өглөө.

“Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох вэ” сэдвээр сургалт зохион байгуулав  

Дүүргийн Замын Цагдаагийн хэлтсээс Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг бууруулах энэ төрлийн гэмт гэргээс хүүдийг хамгаалах, сөрөг үзүүлэлтийг бууруулах, осол зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гарц” арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 150 хүүхдэд “Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох вэ” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Мөн “Та-татгалз” арга хэмжээний хүрээнд 1-4 курсийн нийт 624 оюутан, Ерөнхий боловсролын 96, 51, 28,47-р сургуулийн ахлах ангийн 14 бүлгийн 436 сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж мөн “өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүдтэй уулзан хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ.  

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн холбогдох хэлтсүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top