x

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТ ОЧИЖ АЖИЛЛАЛАА

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр (2023.11.17) дүүргийн Татварын хэлтэст очиж ажиллалаа. Уулзалтын үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр 2023 оны байдлаар Татварын орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэл мөн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар улс, нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл 100-аас дээш хувийн биелэлттэй байна. Тодруулбал:

  • УЛСЫН ТӨСӨВ: 101.3 хувь,

  • НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ 102.5 хувь,

  • ДҮҮРГИЙН ТӨСӨВ 107.2 хувийн биелсэн гэсэн юм.

Мөн Татварын орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэл ямар байгаа талаарх мэдээллийг өглөө.  Ингэхдээ төсвийн орлого бүрдүүлэхэд дүүрэгтэй хамтран хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ихээхэн түлхэц үзүүлсэн гэдгийг онцолсон. Тодруулбал,

  • Дүүргийн Татварын алба нь дүүргийн 1-34 хорооны Засаг дарга, Ажлын албатай хамтран тухайн хорооны нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгийн тооллогыг шинэчлэн хийх ажлыг зохион байгуулсан. Энэ ажил үр дүнгээ өгч одоогоор бүртгэлгүй байсан 179 үл хөдлөх хөрөнгөөс 84-ийг нь бүртгэлжүүлснээс гадна 1,9 тэрбумын орлого бүрдүүлсэн байна. Одоо нэмж 7 хороонд бүртгэлийн ажил хийх бөгөөд 11 сарын дунд үе гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Үлдсэн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж дуусвал энэ орлого дахин нэмэгдэх боломжтой.    

  • Татварын олон нийтийн байцаагч гэсэн орон тоогоор 15 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд томоохон нэмэр болсон,

  • Түүнчлэн Авто тээврийн хэрэгслийн татварын төлөвлөгөөг биелүүлэх арга хэмжээний хүрээнд 1-34 хороонд авто тээвэр хариуцсан нэг алба хаагчийг томилсон далд байсан эдийн засгийг ил гаргах, үүнийг дагаад татварын орлого бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэсэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 8 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 3 цаг 12 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 цаг 22 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 5 цаг 27 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 5 цаг 34 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 5 цаг 54 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 5 цаг 58 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 3 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 6 цаг 10 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 6 цаг 15 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 6 цаг 47 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 23 цаг 14 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цаг 49 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top