x

Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь дүүргийн 64 мянга гаруй өрхийн 252 мянган орчим оршин суугчид хөдөлмөр, халамжийн чиглэлээр хүрч үйлчилдэг юм.

Уулзалтын үеэр дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр “Манай  хэлтэс нь 74 албан хаагчтайгаар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. Дүүргийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  50-иас дээш хувийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2023 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна.

Тодруулбал, 

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 673 иргэн,

  • Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 221 иргэн,

  • Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаанд 383 иргэн,

  • Жижиг зээл олгох арга хэмжээг гурван банкаар дамжуулан 102 иргэнд олгосноос гадна финтек буюу богино хугацааны зээл олгох үйлчилгээнд 230 иргэнийг бүртгэж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэмжих төсөлд 209 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 308 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс давхардсан тоогоор 1356 ажлын байрны захиалга авч мэдээллийн санд бүртгэснээс гадна дүүргийн ажил хайгч 610 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. Мөн Дүүргийн хэмжээнд шинээр бий болсон 605 ажлын байрны мэдээллийг бүртгэн авч, хөдөлмөрийн нэгдсэн систем Ejob програмд бүртгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Та бүхний 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээллийг сонслоо. Өрх айл, иргэн бүрд хүрч үйлчилж, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн цаашид илүү их хичээж иргэддээ хүрч үйлчлээрэй. Мөн  дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтран уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай. Дүүргийн зүгээс албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 2 цаг 0 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 2 цаг 4 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 2 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 2 цаг 13 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 4 цаг 19 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 4 цаг 26 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 4 цаг 45 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 4 цаг 50 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 4 цаг 55 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 5 цаг 2 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 5 цаг 7 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 5 цаг 39 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 22 цаг 6 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цаг 41 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top