x

Нийслэлийн 164-р цэцэрлэгийн 50 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Нийслэлийн 164-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тодруулбал, нийслэлийн 164-р цэцэрлэгийг анх 1973 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед ЗХУ-аас манай улсад ажиллаж, амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн хүүхдүүд сурч байсан юм. Улмаар 1992 онд Монголын талд шилжүүлж авснаар Элит боловсрол олгох “Монгени” төсөл хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт арга зүйн төв” болж үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оноос цэцэрлэгийн статуст шилжин “Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг” болсон. Одоо тус цэцэрлэгт БГД-ийн хамгийн ачаалал өндөртэй хороод болох 1, 3, 4, 27-р хорооны 763 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Тэгвэл тус цэцэрлэгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Монгени” цогцолбор сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Н.ЛхагваДүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Баатар, Нийслэлийн 164-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүй болон дүүргийн харьяа цэцэрлэгүүдийн удирдлагууд, мөн тус цэцэрлэгийн үе үеийн багш төгсөгчид оролцлоо.  

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ийслэлийн 164 дүгээр цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд болон багш ажилчид бяцхан шавь нарт нь баярын мэнд хүргээд тус цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 

“164-р цэцэрлэгийн 50 жилийн ойг угтан бид олон ажлыг хамтдаа хийсэн байна.

Тухайлбал,

  • АЗХБ-ны санхүүжилтээр 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орсон,

  • 2021-2022 онд УТХО-аар цэцэрлэгийн хуучин байрны дээврийг иж бүрэн зассан,

  • Цэцэрлэгийн гадна хашаа, явган хүний зам, тоглоомын талбайг УТХО-аар иж бүрэн засаж, хүүхдэд ээлтэй болгосон,

  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах Засгийн газрын тогтоолын хүрээнд 1-р хороо, 132-р байранд 3 бүлэгтэй 100 хүүхдийн, Богд-Ар хорооллын 1а-р байранд 125 хүүхдийн хүчин чадалтай 4 бүлгийг тус тус шинээр нээсэн юм.

Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Цомцог гэр” байгуулж, ашиглалтад ороход бэлэн болоод байна. Түүнчлэн дүүргийн зүгээс Багш нараа дэмжин сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг авч өгснөөс гадна 2024 онд хуучин байрны сантехникийн засварын ажлыг иж бүрэн хийхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн багш нар болох хүүхдүүд ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 1 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 3 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 3 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 3 цаг 40 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 3 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 3 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 4 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 4 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 21 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 23 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 23 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top