x

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдийн удирдлагатай уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон 1-34 хорооны ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  болон тулгамдаж буй асуудал мөн дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч, анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгсөн.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нийт 790 гаруй  эмч, ажилтан ажилладаг бөгөөд дүүргийн 246,000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг юм. Зөвхөн 2023 оны 11-р сарын байдлаар дүүргийн эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 899,585 иргэнд амбулаторийн үзлэгт хамруулсан бол,

  • Урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 327,700 иргэнд буюу дүүргийн нийт хүн амын 36,4 хувийг хамруулсан бол,

  • Эрт илрүүлэгт дүүргийн нийт хүн амын 56,3 хувийг хамруулсан байна.

Мөн 2023 онд эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,

  • Хороодын хүн амын тоо, байршил, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30, 32, 33-р хороонд ӨЭМ-ийн төвийг шинээр байгуулсан,

  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлэг”-т амьсгал тэлэгч 6 багцыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өгсөн,

  • Дүүргийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын системийг сайжруулж, нэмэлт агааржуулалт суурилуулсан,

  • Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийсэн,

  • Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын салбар эмнэлгийн 1 давхрын хэсэг болон цахим бүртгэл, хүлээлгийн хэсгийн их засварын ажлыг дурдаж болно гэсэн юм.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар эрүүл мэндийн салбарынхан дэргэдэх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдлуулж ажиллах шаардлагатай байгааг онцлоод “Дүүргийн зүгээс 2024 онд хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн, санаачилсан ажлыг бүрэн дэмжиж ажиллана. Хэдхэн хоногийн өмнө баталсан Дүүргийн төсвийн 2023 оны тодотголоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 20 сая төгрөгийг тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдэх болсон” гэсэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 26 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 35 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 46 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 54 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top