x

Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын 2024 оны Анхдугаар өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн (2024.01.04) боллоо. Өргөтөсөн Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнууд, 34 хорооны Засаг дарга, хороодын Ажлын алба, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Ахмадын хорооны удирдлагууд болон тэргүүлэгчид гээд нийт 560 орчим алба хаагч оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр нийт 5 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 95 хувьтай байна.

Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон дэргэдэх байгууллагын удирдлагууд дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт болон дүүргийн 2024 оны төсөв, 2024 онд дүүрэгт хэрэгжих ажлын талаар нэгдсэн нэг ойлголттой болгох зорилгоор нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө. 

2024 онд 1500 төрийн албан хаагчийг 16 төрлийн багц сургалтад сургана

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 20 дугаар тогтоолоор дүүргийн 2024 оны зорилтот жилийг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон баталсан. Үүнтэй холбоотойгоор Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Төрийн Захиргааны хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг,  

  • Төрийн албан хаагчийн цалин,

  • Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл,

  • Төрийн албан хаагчийн сургалт, хөгжлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил болон 2024 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.

Баянгол дүүрэг төрийн албан хаагчийн сургалт хөгжлийг дэмжин ажилладаг. Үүний хүрээнд 2022 онд 806 албан хаагчийг 14 төрлийн багц сургалтад сургасан бол 2023 онд 15 төрлийн багц сургалтад 1465 албан хаагчийг сургасан байна. Харин 2024 онд 1500 төрийн албан хаагчийг 16 төрлийн багц сургалтад сургахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Мөн Удирдлагын академи болон нийслэлийн Сургалт, хөгжлийн төвтэй хамтран Баянгол дүүргийн төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Хотын аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжиж ирлээ

Дүүргийн Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ хотын аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжиж ирж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тодруулбал, хотын аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжиж ирж байгаатай холбоотойгоор дүүрэгт,

  • Ногоон байгууламжийн арчилгаа,

  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт,

  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/

  • Гадна зар сурталчилгаа,

  • Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/

  • Нохой муур устгалын үйл ажиллагаа,

  • Агаарын бохирдол,

  • Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний гэсэн 8 чиг үүрэг шилжин ирж байгаа юм.

Мөн дээрх 8 чиг үүргийн хүрээнд 18 аж ахуй, нэгж байгууллага дүүрэгт гэрээтэйгээр шилжин ирж байна гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяaбаатар зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, Баянгол дүүрэг 2024 онд зам засварт 22 тэрбум, ногоон байгууламж, тохижилтод 12-16 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна гэсэн юм. Мөн шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 53 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 59 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 1 цаг 19 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 1 цаг 24 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 1 цаг 28 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 1 цаг 36 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 1 цаг 41 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 2 цаг 13 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 18 цаг 40 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цаг 15 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 20 цаг 54 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 21 цаг 4 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 21 цаг 11 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 22 цаг 12 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 22 цаг 15 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 22 цаг 19 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 22 цаг 22 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 22 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 22 цаг 28 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 22 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top